Жүжигчин Н.Цэнд-Аюуш нууцхан хурим хийгээгүй
2014/01/28
“ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа. Анх тус хамтлагийн залуучууд "Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон.
Энэ хамтлагийн ганц "сарнай" гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг бүсгүй.
Харин сүүлийн үед сайхан бүсгүйг саяхан нууцлаг хуримаа хийсэн. Түүний хайрын эзнийг Дорждэрэм хэмээдэг бөгөөд МҮОНРТ-д хөтлөгч хийдэг байснаар нь уншигч та бүхэн андахгүй сайн танина.
Нууцхан болж өнгөрсөн хуримын талаар жүжигчин Н.Цэнд-Аюушаас тодруулахад "Хязгааргүй киноны зураг авалтын үеийн зураг. Доогий бид хоёр чинь нэг ангийн хүүхдүүд шүү дээ. Хурим хийгээгүй" гэснийг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
Д.Ана