2013 онд олон улсад болж өнгөрсөн мисс, гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн шилдгийг шалгаруулах “1ST Missosology Pageant Awards”-ын дүн гарсныг та бүхэндээ хүргэсэн билээ.

Тодруулбал, энэхүү авардсын "Catwalk Diva" номинацид 2013 оны Монголын мисс, Miss International тэмцээний ТОП-15-ийн нэгээр шалгарсан Н.Ану нэр дэвшин оролцож, ялалт байгуулсан. Олон орны миссүүд дундаас зоримог, шийдэмгий, эрч хүчтэй алхаагаараа ялгарсан хүчтэй оролцогчдын нэг байж шилдгээр шалгарсан Мисс, загвар өмсөгч Н.Анугийн “1ST Missosology Pageant Awards”-д оролцож байх үеийн гэрэл зургаас сонирхуулья.

Д.Ана