Загвар сонирхогчдын хэдийнээ танил болсон Т.Туяамааг хүн болгон танина. Тэрбээр “Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, “Catwalk” хамтлагийн дуучин байсан гээд нэлээн урт гуншинтай. БНСУ-ын Сөүл хот хотод болсон "Miss Asia Pacific World Super Talent 2012" тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэнээр “Азийн дэд мисс” болж чадсан. Түүнийг энэ удаагийн “Гоёл”-оос Топ авах хүмүүсийн тоонд оруулж байсан билээ. Нэг хэсэг хэвлэлийнхэн түүнийг нэгэн компанийн захирлыг эхнэрээс нь салгаж суух гэж байгаа талаар шуугисан юм. Харин энэ мэдээллийг Т.Туяамаа үгүйсгэсэнээр нам гүм болж байсан удаатай. 

Тэгвэл тэрбээр саяхнаас нэгэн олны танил эрхэм их л дотно байх болсон талаар ойр дотныхон жиг жуг хийгээд удаж байгаа.

Загвар өмсөгч бүсгүйн хайрын эзнээр анх DJ Амай нэрээрээ залуусын дунд танил болсон Ж.Золбаяр дэлхийн улс орноор аялан Бадарчин Амай тодорсон. Амайгийн хувьд өөрийн аялалын талаараа блог хөтлөн аялалын сонин хачнаа бичин нэлээд олон адал явдалтай тулгарсан нэгэн.

Харин аялалаас ирснээс хойш төдийлөн олны хараанд өртөөгүй байсан тэрбээр Туямаатай үерхэж мөн хосууд хамтдаа гоёо брэндийн нүүр царай болоод байгаа.

Туяамаа өмнө нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуунтай үерхэж байгаад салсныг цөөнгүй хүн мэдэх биз.

Д.Ана