"ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр тайз, дэлгэцийн уран бүтээлээ туурвидаг. Тэрбээр алиа зангаараа хүмүүсийг инээлгэж явдаг болохоор хүн бүр түүнийг андахгүй сайн танина. Түүнийг ээж нь жүжигчин болгохоор СУИС-д суралцуулж эхэлсэн гэдэг.

Залуу жүжигчин маань аливаад бүх сэтгэл зүрхээ зориулан ханддаг учраас киног, ямар ч уран бүтээлийг дотор нь орж үздэг. Холливуудын од Роберт де Ниро бол олноо шударга дайчин хүн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэгвэл жүжигчин Э.Цолмонбаяр түүнийг өөртэйгээ адилтгадаг юм. Учир нь тэр хоёрт ижил төстэй зан характер олон байдаг бөгөөд ээжийгээ шүтдэг, нөхөрлөлийн төлөө юу ч хийж чадах тийм л хүмүүс хэмээдэг.

Монголын үндэсний баяр Цагаан сарыг төвөгшөөдөг хүмүүс их байдаг. Тийм ч учраас нэг хэсэг энэ баярыг тэмдэглэхээ болих ч урилга явж байсан. Тэгвэл жүжигчин Цоомоо үүнийг эсэргүүцэж харин ч нэг хатуухан дуугарч байсан удаатай.

Тэрбээр өнгөрсөн онд багагүй хугацаанд үерхэж нөхөрлөн, хайр халамжинд нь умбаж яваа сайхан бүсгүйтэйгээ хамтын амьдрал зохиохоор шийдэж хуримаа хийсэн. Энэ үеэрээ хайртдаа 247 ширхэг сарнай бэлэглэж, гэнэтийн бэлэг барьж байсан билээ.

Харин өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд түүнд хайрт нь гэнэтийн бэлэг барьж өөрийнхөн шүтээн болсон хөлбөмбөгийн хэлбэртэй мөн дэмждэг багынхан логотой амтат бялууг бэлэглэжээ. Цоомоо хөлбөмбөгт нугасгүй. Тэр дундаа Barselona-гийн үнэнч фен.

Авьяаслаг жүжигчин залуудаа төрсөн өдрийн баярын мэнд хүргээд аз жаргал хүсье.

Д.Ана