Өнөөдөр “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг болно
2018/08/16
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлахтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн саналын тусгахаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж 2018 оны наймдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулахаар товлосон. Хурал 8 сарын 16-ны пүрэв гарагийн 09:00-12:30 цагт зохион байгуулагдана.
НИТХ-аас Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлэг зохион байгуулж, дүүрэг тус бүр өөрийн нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлсэн байна. Тус хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналтын байгууллага, эрдэмтэн судлаачид болон иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хмагаалах чиглэлээр үйл ажиллага аявуулдаг ТББ-уудын төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг төсөлдөө тусгахаар төлөвлөсөн байна.