Ийм нөхрөө яахаа ч мэдэхгүй байна
2018/08/16
Сайн байцгаана уу үргэлж уншигч байснаас бичие гэж зориг хүрч байсангүй ээ та бүхэн минь миний бичсэнийг уншиж үнэтэй зөвлөгөөгөө хайрлана уу.
Би одоо 24 настай 5 настай хүү, 1.2 настай охинтой ахиад хэвлийдээ 4 сартай хүүхдээ тээж байгаа жирийн л 1 эхнэр ээж хүн нөхөртэйгээ амьдраад 6 жилийг уйлж дуулж үглэж салж нийлж амьдарчээ За манайд тохиолдоод байгаа асуудал гэвэл манай нөхөр 7 хоногийн 2 хоног ор сураггүй гадуур хонодог зуршилтай, асуухаар чамд хамаагүй гээд урдаас элдэв янзаар харааж зүхнэ сүүлд би маргалдаад хөдөө яваад ирэхдээ хэлэлгүй ирсэн юмаа тэгсэн гэрээс маань 2ш хэрэглэсэн бэлгэвч гарч ирсэн.
Би ийм үед яг яах ёстой юм болоо 2 хүүхдийг хадам аав ээж хардаг. Би ажилдаа ороод 5 дахь сардаа болж байна гүрийж байгаад декритээ хүргэчихвэл болох гээд байдаг. Гэхдээ одоохондоо чөлөө авчихсан 2 хүүхдээ авах гээд ганцаараа хадмындаа ирсэн байна. Урд нь бас 2 хүүхэнтэй явалдаж байсан нь баригдаж байсан одоо ямар шийдвэр гаргах вэ би хэнд хандаж яахаа мэдэхгүй үнэхээр хэцүү байна надад туслаач, хаанаас нь эхлэж бичихээ мэдэхгүй биччихлээ.
болд · 2018/08/22
Ерөөсөө тоохгүй ийм хүн байхгүй юм шиг 3 хүүхэдээ бодоод л амьдар өөрөөс нь ерөөсөө шалтгаалахгүйгээр юу ч гуйхгүйгээр л амьдар аяндаа наадах нус чинь шалдаа буугаад ирнэ тэр үед чи сэтгэл санаа чинь өөр болчихсон байна тэр үед л наад хүнтэйгээ яахаа шийд 3 хүүхэд өнчирүүлэх хэцүү ч өөрөө бас ингэж тамын тогоо шиг амьдарч болохгүй л дээ
Гэрэлээ · 2018/08/21
Битгий тоо, битгий хэрэлд зүгээр л өөрөө өөртөө анхаарлаа хандуул. Үргэлж гоё бай, гадуур яв найз нөхөдтэйгээ уулз хамгийн гол нь гоё л байх хэрэгтэй шүү. Өөрөө аяндаа гүйгээд ирнэ, нэг хэсэг хүүхдүүдээ хадмуудаа даатга. Ардаас нь хэрүүл уруул хийж хөөцөлдөж гүйх тусам улам холддог, гэр бүлээ хадгалж үлдье л гэж бодож байвал эмэгтэй хүнээс заримдаа асар их тэвчээр гаргах үе тохиодог юм шүү. Зам зуурын хүүхнүүдээс болж 3-ын 3 хүүхэд өнчрүүлэх хэрэггүй гэж бодож байна...
Emee · 2018/08/17
Өө эмээ нь алдаатай биччихэж.
Emee · 2018/08/17
Emee · 2018/08/17
Хэний ч зөвлөгөө хэрэггүй. Эр эммийн хооронд илжиииг бүү жорол гэдэг юм.
Tanil · 2018/08/16
Setgel zuichid handsan deer bhaa.