Улсын гарьд Рагчаа Сар шинийн барилдаанд түрүүллээ
2014/01/30
Ялгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа үзэн үзэгч олноо баярлууллаа. Энэ жилийн Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангай нар үлдснээс гарьд Рагчаа барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ.
Харин улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар сар шинийн барилдаандаа шөвгийн дөрөвт үлдсэн юм. Аймгийн арслан Хангай ирээдүйтэй сайн бөх гэдгээ харуулан улсын заан Санжаадамбыг 7-гийн даваанд унагааснаар үзэгч олны таамгийг нэлээд зөрүүлсэн билээ.
Үзүүрлэсэн О.Хангай нь 1990 онд төрсөн морь жилтэй залуу бөх . Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар Ховд аймгийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. О.Хангай өнөөдрийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргал, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, үзүүр, түрүү булаалдахаар шалгарсан юм. Мөн "Улаанбаатар хивс" компанийн нэрэмжит "Цахиур хагалах бөх", УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн "Улсын цолд ойрхон бөх" шагналын эзнээр тодорлоо.
Ингээд бөхийн давааны оноолтуудыг харуулбал:
Тавын даваа
Улсын аварга С.Мөнхбат -Улсын начин П.Ганхүү
Улсын аварга Г.Эрхэмбаяр - Улсын харцага А.Бямбажав
Улсын арслан Х.Мөнхбаатар - Аймгийн арслан О.Хангай
Улсын гарьд Д.Рагчаа - Улсын заан Д.Баасандорж
Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын харцага Ө.Даваабаатар
Улсын заан Ч.Санжаадамба - Улсын начин Б.Амарзаяа
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй - улсын начин Э.Оюунболд
Улсын харцага Ц.Содномдорж - Улсын начин Б.Пүрэвсайхан
Зургаагийн даваа
Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан О.Хангай
Улсын гарьд Д.Рагчаа- Улсын харцага А.Бямбажав
Улсын гарьд Б.Гончигдамба- Улсын харцага Ц.Содномдорж
Улсын заан Ч.Санжаадамба- улсын начин Э.Оюунболд
Долоогийн даваа
Улсын гарьд Д.Рагчаа - Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын заан Ч.Санжаадамба - Аймгийн арслан О.Хангай
Наймын даваа
Улсын гарьд Д.Рагчаа - Аймгийн арслан О.Хангай
Зочин · 2014/04/08
humusin nogo zan ni hodloo bizdee enig zaawal dawchah ymsan gesen bodoldoo denduu awtaa biz ahij ingehgui baihaa
Зочин · 2014/04/08
ta nar orosdoo tegsen bol yahuu orond ni tawiad uzech malnud sagsuu sanjaadam**** l deer boh shuu tahij ingehgui biz dee
Зочин · 2014/02/03
Гончигдамбын хөл дээр гишгээд давж байгаа харагдсан, тэгж болдог л юм байх даа. Том цолтой хүн жудаг гэж баймаар юм, ямар нэгэн юм хэлэх байлгүй дээ.
zochin · 2014/02/03
Ragchaa bas Gonchigdambatai sonin l barildsan sh dee bolih heregtei
Зочин · 2014/02/01
тэр хоргол хомоол гээд хүмүүсээ өөрөө барах уу? Чамайг бодвол наад хүмүүс чинь чамаас олон танилтай чамаас илүү нэр хүндтэй хүмүүс шүү. Амаа мэдэж чалчиж бай
Зочин · 2014/02/01
Эр хүн нэг алдаа л биз. Гаргасан алдаагаа дахиж давтахгүй байхад л болоо юм биш үү. Со харцага сайн бөх. Ирээдүйн аварга.
Баагий ах нь · 2014/01/31
Эвий Хангай дүү минь Увсын хомоол Мөөгий,хоргол начин Т.Баасанхүү мэтийн найраачдыг бяцаллаа шүү,тэр ****** сагсуу Санжааг хүртэл, ирээдүйн аварга шүү О.Хангай минь
Зочин · 2014/01/31
Ragchaa gariddaa bayar hurgey arhangaichuuddaa sar shiniin meng hurgey
Зочин · 2014/01/30
sodnomdorj ugaasaa haritsaa muutai boh bn lee..bi ug ni ih demjdeg bsan odoo bol bolson unahaar ni bayarlav...unaad gar ni darj hoshij bnlee..hol yavahgvi ee
Зочин · 2014/01/30
ta nar ulsin hartsaga sodnomdorjiin yaj unasniig harasnuu ih judaggu boh yma