Цагаан сараар тэнгэр их ширтдэг хүүхэд байлаа
2014/01/31
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуурийн дуучин Гонгорын Хайдав гуайг "Орос" Хайдав гэдэг. Тийм болохоор энэ хүн сар шинийн баяраа тэмдэглэдэггүй байх гэсэн таамаг хүмүүст бий.
Тэгвэл Хайдав гуай цагаан сарыг харин ч ёс жаяагтай тэмдэглэдэг нэгэн гэнэ. Тэрээр сар шинийн тухай “Хүннүгийн үеэс тэмдэглээд сурчихсан болохоор аргагүй сайхан баяр даа. Тэр үеийн цагаан сар мал сүрэг, хүн зонгүй л баярлаж байх шиг санагддаг сан. Миний хувьд цагаан сарыг хүн болж мэдээ орсон цагаасаа мэдэрч өссөн дөө. Би чинь Ардын хувьсгал ялаад удаагүй байхад төрсөн юм гэдэг. 1926 оных. Хөдөө говьд өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг сайхан болдог байлаа. Цагаан сараар би тэнгэр их шинждэг хүүхэд байв. Яагаад ч юм энэ зан маань одоо хүртэл надад бий. Шинийн нэгний өглөө тэнгэр шинждэг хэвээрээ л байна. Энэ магадгүй монгол хүний өвөрмөц сэтгэлгээний онцлог байх. “Орос” Хайдав гэдэг чинь миний хоч юм. Ийм хочтой болохоор хүмүүс намайг цагаан сар тэмдэглэдэггүй гэж боддог байх. Харин ч би эсрэгээрээ. Энэ өдөр бас ээжийгээ дурсах дуртай" хэмээн ярьжээ.
Н.Батаа
Зочин · 2014/02/02
saihan hvn shv bidnii baharhal