Үе үеийн "Киви"-гийнхэн нэгдэв үү
2018/08/28
Киви жимсний нэртэй ч бор, шар, цагаан арьстай охидоор хамтлагийн имиж төрхөө бүрдүүлсэн тэд өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа.
Анх 2004 дуучин Б.Дашдондогийн "Nature sound" дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд "Хонгор минь" дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, "Киви" хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй
Заримдаа тэднийг европ, африк, азийн төлөөлөл гэж нэрлэх нь ч бий. Тэгвэл тус хамтлагийн еволп болон африк төрхийг Ука, Намуунаа нар анх байгуулагдсан цагаас л бүрдүүлсээр ирсэн. Харин ази төлөөлөлд хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд анхны төлөөлөл нь дуучин Энхзол, түүний дараа дуучин Халиунаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа Солонго гэх бүсгүй дараагийн залгамжийг аваад байсан. Тэгвэл одоогийн ази нүүр царай нь Агий байгаа.
Тэгвэл үе үеийн ази төлөөлөлүүд нэгдсэн хамтлагийн үүсгэн байгуулагч, продюссер Б.Ангирмаатай хамтран хуучнаа эргэн дурсах төлөвлөгөө боловсруулсан бололтой. Учир нь тэд хамтдаа зураг авалтанд орсон нь цахим орчинд таржээ. Харамсалтай нь тэдний тод гарсан зураг одоогоор байхгүй байгаа ч тун удахгүй тод зураг нь учир шалтгаанаа тайлбарлан олон нийтэд ил болох биз ээ.
Ямартаа ч үе үеийн Кивичүүд эргэн нэгдэж, хуучны дурсамжаа сэргээсэн бололтой.