Харцага Ц.Содномдорж уучлалт гуйжээ
2014/02/01
17-р жарны тийн ялгуусан хэмээх модон морин жилийн цагаан сарын барилдаанд хүчит 256 бөх барилдсан бөгөөд 6-ийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат монгол улсын харцага Цэдэвийн Содномдоржыг амлан барилдсан билээ.
Энэхүү барилдаан гарьд Б.Гончигдамба давсан ба барилдааны төгсгөлд харцага Ц.Содномдорж унахадаа гарьдын гарыг этэж унасан нь бөх сонирхогчид болон бөхчүүдийн дунд нилээд шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл харцага маань өөрийн Facebook хуудаснаа “Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлалт гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй унасанаа мэдрээгүй цуг уначих шиг санагдаад л гарнаас нь татаад унасан та бүхэн намайг уучилаарай Ц.Содномдорж” хэмээсэн байна.