Киви хамтлагийн бүсгүйчүүдийн нөхөрт гарахгүй, хүүхэд гаргахгүй гэсэн хатуу болзолыг  продюсер Ангирмаа тавьдаг гэсэн яриа байдаг. Хэдийгээр энэ мэдээллийг тэд үгүйсгэдэг ч албан ёсоор хэлчихсэн нь үгүй.

Тэгвэл тус хамтлагийн дуучин Агий буюу Алтанцэцэгээс та нар Ангирмаагаас нөхөрт гарах зөвшөөрөл авсан гэдэг үнэн үү гэж асуужээ. Энэ асуултанд Агий "Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан шүү. Б.Ангирмаа багшаасаа болоод нөхөрт гардаггүй юм биш. Уран бүтээлч, залуу хүний хувьд хийж, бүтээх олон зүйл байна. Өмнөө тавьсан зорилго гэж байгаа. Энэ бүхнээ гүйцэлдүүлчихээд сайхан гэр бүлтэй болох хүсэл байлгүй яахав" гэжээ