Дуучин А.Түмэн-өлзий морь жилийн барцадаа лифтэнд гацан гаргажээ
2014/02/02
Монголчууд уртын дуу хэмээх хүч, увидас бүхий эгэлгүй сайхан урлагийн эзэн болсон ард түмэн. Уужим саруулхан тал нутгийнхаа хөг аялгууг түүгээр илэрхийлдэг нь гайхалтай. Өнөөгийн дэлхий дахинд уртын дуу хэмээх өв соёл маань "Монгол" улсын нэрийг тодотгож өгдөг гэхэд болно. Энэ гайхалтай урлагаар уран бүтээлээ туурвидаг олон сайхан уртын дуучид бий. Тэдний нэг нь уртын дуучин А.Түмэн-Өлзий.
Тэрбээр өнгөрсөн онд өөрийн бие даасан тоглолтоо хийж үзэгч фэнүүдэдээ бэлэг барьсан. Уртын дууч бүсгүй "Би уртын дуу сурахын тулд маш их хичээн, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг хараад бахархдаг байсан. Тэгээд ч ойр дотны маань хүмүүс миний дуу хоолойг уртын дуу дуулахад тохиромжтой гэж зөвлөсөн. Уртын дуу дуулж эхэлж байхдаа МУГЖ Хонгорзулыг их сонсдог байлаа. Ер нь уртын дууг дуулж сурахад багшийн нөлөөлөл их байдаг гэж боддог. Оны өмнөхөн гавъяат багш болсон Дэлгэр багшаасаа их зүйл сурсан даа" хэмээн ярих дуртай нэгэн.
Харин дуучин бүсгүй шинийн нэгний өглөө лифтэнд гацжээ. А.Түмэн-Өлзий: "Өглөө мөрөө гаргах гэж лифтэнд орсон чинь лифт гацаад 20 минут болсон. Энэ хугацаанд айх, гайхах зэрэгцээд арай гэж нар мандахаас өмнө хаалгыг нээлгэсэн. Би энэ жилийн барцадаа лаг гаргасан байгаа биз" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Д.Ана
Зочин · 2014/02/08
Ataarhuu mal uu GUI yu.chi bol agaart ter chigtee gatsna daa.duuchindaa amjilt
Зочин · 2014/02/03
haha, hohi chin