Өнгөрсөн сарын  27-ны 20:00 цагт Баян-өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирус илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал тус сумын 34, 31 настай том хүн 5 сар, 4 сартай хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрснийг лабораторийн шинжилгээгээр шинжлэн үзэхэд томуугийн А хүрээний  H1N1 вирус болох нь тогдоогдсон гэх мэдээлэл гарсан билээ.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мерейханаас утсаар тодруулахад "Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл их байгаа. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газраас томуутай иргэдээс шинжилгээ авахад хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд H1N1 вирус илэрсэн. Тухайн үед нь эмчилгээ хийсэн. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа. Энэ нь вирус нь одоо БНХАУ-д гараад байгаа вирус биш. Томуугийн шинжтэй өвчлөл болохоор санаа зовох зүйлгүй" гэснийг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана