​Монгол улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Хөгжлийн сайд эрхэм түшээ Н.Батбаярыг "гал түлдэг" "бөө зайран" "удган" зэргээр элдвээр цоллож байдаг үүндээ огт тоосон шинжгүй байдаг бөгөөд тэгхээс тэгэх гэсэн мэт улам л "сүрийг үзүүлэн" наадан цэнгэдэг болсон байна.
 
 
Саяхан шинэ жилээр АББА-г авчирлаа хэмээн шуугиулж байсан бол яамынхаа золгоог дуу хууртай, ерөөл магтаалтай сүртэй нь аргагүй тэмдэглэж орхив бололтой.
 
 
Өөрөө хаан ширээ лугаа адил сүрт ширээнд залран, эрт үеийн малгай толгой, дээл тэргүүтнээр өвч тоноглон харц юугаа хурц төв болгон их гэрт залран элдэв дуучид хуурчид эртний ерөөл магтаал туульс хайлан хөөмийлж эдүгээ МҮОНТ-ээр гарч буй олон ангит "Бага хаадын түүх" баримтат киног бут цохин айраг сөгнөн, идээ ундаа дэлгэн байх юм.
 
Гэтэл энэ үйл явдал нь зүгээр л нэг яамны ажилтнуудын золгоо бөгөөд ийнхүү сүр дуулиан болж тэмдэглэсэн нь харин олон нийтийн цахим сүлжээнийхний хөх инээдийг барсан бөлгөө.