Эрчим хүчний сайд М.Сономпил чуулганы хуралдааны үеэр хажуудаа суудаг гишүүний кнопыг дарж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тарж шүүмжлэл хүртлээ. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд "М.Сономпил гишүүн суудалдаа сууж өөрийнхөө кнопыг дар. Өчигдөр хүний өмнөөс кнопын дарж байгаад камерт өртсөн байна лээ шүү" хэмээн түүнд сануулга өгсөн юм.

Ямартай ч гишүүн маань өөрийнхөө хүний кноп дарж буй үйлдлээ камерт бичигдэн баригдана гэж мэдээгүй бололтой.

 

Д.Ана