Өвлийн улиралд эрүүл чийрэг байх 5 арга
2014/02/04
Гадаа хүйтэн ч өвөл цаг та болон таны гэр бүлийн эрүүл мэнд хамгийн халтай улирал байх шаардлагагүй. Өвлийн улиралд дараах энгийн аргыг хэрэглэж эрүүл мэндээ хайрлаарай!
-Хангалттай нойр ав
Хүн хоногт дунджаар 7-8 цаг унтаж амарч байх шаардлагатай кад манайхан ихэнхдээ 6 цагаас бага унтаж, шөнө сайн нойр чаддаггүй нь судалгаагаар тогтоогджээ. Судлаачид нойр сайн авахын ач холбогдолыг хүмүүс сайн мэдэж байх ёстойг анххаруулаад зогсохгүй хүний эрүүл чийрэг байхын хамгийн гол үндэс гэжээ. Өвлийн цагт шөнө урт учраас бид харьцангуй удаан унтдаг,, ан амьтан хүртэл ичээндээ ордог нь хорвоо дэлхийн гайхалтай зохицуулалт юм. Иймээс өвөл цагийг ашиглаад өөрийн нойрсох боломжийг сайн ашиглаад аваарай.
-Сүүний хэрэглээг нэмэгдүүлэх
Өвлийн улиралд хүн ханиад хүрэх магадлал 80 хувь хүртэл өсдөг ба дархлааны систем ямар түвшинд байгааг сайтар шалгах сорилын үе юм. Өвөл сүү, бяслаг, тараг зэрэг сүү.цагаан идээ нь В12 витамины гайхалтай эх сурвалж болоод зогсохгүй уургын агууламжаараа хавьгүй үр дүнтэй байж чаддаг. Үүнээс гадна сүү цагаан идээ нь кальци ихээр агуулдаг учраас ясанд сайн нөлөөтэйг та бүхэн мэдэж байгаа. Иймээс сүү цагаан идээг өвлийн ний цэснээсээ бүү хасаарай.
-Кимс, ногоог түлхүү хэрэглэ
Өвөл гадаа эрт харанхуй болж, өнгө өнгийн жимс ногоо ховордож эсвэл олдсон жимс ногоо нь баталгаатай бус байж магадгүй. Гэхдээ л та эдгээр өдрүүдэд эрүүл хооллолтын дэглэмдээ жимс ногоог аль болох боломжоороо хэрэглэх шаардлагатай.
Өвлийн цагт лууван, манжин, төмс зэрэг амин дэм их агуулсан хүнсний ногоог бага зэрэг шарах юмуу, шөлтэй хоолонд хийж идэх нь өвөл цагийг гэр бүлээрээ эрүүл давах бас нэгэн арга юм. Үүнээс гадна гүн ногоон болон улаан өнгийн ногоог ихээр оруулахаа мартаж болохгүй.
-Өвөл цагт ч идэвхитэй байдлаа хадгал
Өвөл цагийг өвчлөл мэт хүлээн авч ойролцоох кафе, паб зэргийн газраар хэсэж өнгөрөөх хэрэггүй. Үүний оронд гэр бүлийн хамт цана чаргаар гулгах, өвлийн явган аялал зохион байгуулж, идэвхитэй, хөгжилтэй үйл явдалд цагаа зарцуулаарай.Тогтмол дасгал хөдөлгөөн нь биеийн жингийн хэвийн байдлыг хадгалах, дархлааны системийг нэмэгдүүлэх, гэр бүлийн уур амьсгалыг үргэлж халуун дулаан байлгахад нэн тустай.
-Өглөөний цайг чухалчил
Өвөл цагт овьёосны чанамал хамгийн төгс хоололт болж чаддаг. Өвлийн хүйтэн өглөө аягад үүрэн халуун овьёосны чанамал идэх нь өдрийг амттай эхлүүлж, чирхэглэг ихтэй юмуу амин дэмээр баялаг хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх гайхалтай арга зам байдаг. Энэ хоололт нь таныг эрч хүчээр сэлбээд зогсохгүй үдийн цайнаас өмнө ходоод хоол нэхэхийг зогсооно.Овьёос нь хүний биед шаардпагатай олон чухал амин дэм, эрдэс бодисыг агуулсан байдаг.
Овьёосыг та бага зэрэг хуурах эсвэл сүү юмуу усанд хийж идэж болно. Харин сахар юмуу давс хийхгүй байхыг анхаараарай. Үүний оронд бага зэрэг гүйлс, үзэм эсвэл бага зэрэг гадил хэрчээд хийхэд л хангалттай.
Уншич та бүхэн эрүүл мэндэдээ анхаарал тавьж илүү их зүйлийг мэдэхийг хүсвэл "Голден жим" фитнесс клубээс эрхлэн гаргаж буй фитнес сэтгүүлээ худалдан авч өөрийн эрүүл мэндэдээ хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эх сурвалж: "Голден жим" фитнесс сэтгүүл
Зочин · 2014/07/25
Jims idmeer bh ug yanaa daanch haanaas ireh bilee