“Бид 4” хамтлагийн экс гишүүн Б.Баярмандах эхнэрээ зоддог гэв үү
2018/09/25
"Камертон-2" шоунаас төрөн гарсан "Бид 4" хамтлагийг байгуулан уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэх болсныг уншигч та санаж байгаа байх.
Тус хамтлагийн гишүүн, Дуучин Б.Баярмандах нь "Сайн уу амьдрал минь-2" кинонд тоглож, мөн саяхан болсон “Voice of Mongolia” шоунд оролцсоноор багагүй олонд танигдсан нэгэн.
Тэгвэл бид энэ удаа Б.Баярмандах гэх залуугийн инээсэн төрхний цаана нуугдсан хүчирхийлэгч, хэрцгий араншин болон бузар явдлын талаар цухас дурьдая.
Б.Баярмагнай нь Б.Оюун-Эрдэнэ гэх бүсгүйтэй таван жил амьдарч тэрхүү, хугацаандаа эхнэрийнхээ хөлс хөдөлмөрийг сорж өөрөөр хэлбэл амьдрах бүхий л хугацаандаа тэжээлгэсээр өдийг хүрчээ. Зүгээр нэг тэжээлгэсэнгүй хань ижлээ удаа дараа цохиж нүдэн, нэг удаа эрүүг нь хуга цохиж байсан тухай түүнийг мэдэх ойр дотныхон нь ярих юм билээ. Бид 4 хамтлагийн гишүүн болсоноосоо өөрийгөө олны танил гэх мэтээр томорч өмсөх хувцасаа хүртэл авхуулсаар одоог хүрсэн гэх ба түүний эхнэр амьдралаа дээшлүүлэхээр аргагүйн эрхэнд Солонгос улсыг зорьсон гэнэ. Гэтэл хувалз мэт шимэгчилж амьдарах Б.Баярмагнай мөн л утас цохин хүний нутагт зүдрэх эхнэрээсээ мөнгө нэхсээр ялангуяа “Voice Mongolia” тэмцээний үеэр түүний мөнгөний нь хэрэгцээ улам өсч өмнөхөөсөө илүүтэй мөнгө нэхэж хань ижлийнхээ хөлсийг энд зугаа цэнгэлээр сольж явсан гэдэг. Цуг амьдарч байх хугацаандаа гар хүрэхийн дээр “ Ална шүү, чамайг алаад хаяхад араас чинь нэхэх хэн байхгүй шүү” хэмээн хэрцгий аашилдаг байсан гэх. Учир нь Б.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйн аав, ээж нь насан өөд болсон юм билээ. Хамгийн эмгэнэлтэй нь түүний эхнэр нь бие давхар байхдаа удаа, дараа цохиулсны улмаас хоёр ч дахин зулбасан аж. Ийн өөрийгөө хамгаалах чадваргүй бүсгүй хүнийг хүчирхийлж, олсныг нь ууж идэхийн зэрэгцээ өөрөөсөө эгч, ээж шигээ хүнтэй дотно харьцаа үүсгэж БЗХӨ тээж тэрхүү бусармаг явдалаа эхнэрлүүгээ гүтгэж “олон эм ууснаас чинь боллоо” хэмээж байсан гэдэг. Түүний дээр Б.Баярмандахыг сексийн гаж сонирхолтой гэх ч хүмүүс байдаг аж. Хамгийн сүүлд гэхэд машин эдвэрсэн засмаар байна хэмээн ичих гэгчийг мартан эхнэрээсээ 3 500 000 төгрөг нэхсэн байна. Нэгэнт л сэтгэлээ холбосон бүсгүй дутуу ч гэсэн нэхсэн мөнгийг нь явуулсаны дараа өөр нэгэн эмэгтэйг дагуулан жирэмсэний ЭХО-д харуулж явж байсан гэх. Дашрамд дуулгахад түүний “Voice Mongolia” тэмцээнд Т.Ариунаагийн дууг дуулах үеэр нь 300 сарнай, ил захидлыг Солнгосоос Б.Оюун-Эрдэнэ гэх муу ч гэсэн ханиараа бахархаж амжилт хүсж, явуулж байсан ажээ. Тэрхүү зураг нь ч сошиалаар нэлээд тархасан. Ийм сайхан хайрыг даахгүй, хазгай явах Б.Баярмандахын талаар наад захын хэдэн жишээг дурьдахад ийм байна. Арай ч ингэж амьдарч болмооргүй байгаа юм даа. Түүний энэ мэт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдлын өргөдөл болон түүний хэргийн бүртгэл хорооны цагдаагийн хэсэгт нь ч бий гэх юм билээ. Залуу хүн алдаагаа засж, замбал явдалаа зогсоосон дээр дээ Б.Баярмандах минь...
Эх сурвалж. : paparatsi.mn
Зочин · 2018/09/28
Үнэн бол хуулийн байгууллагад хандаач.Гэмтэлийн зэрэгээ тухайн үед нь тогтоолгохгүй яасан бол.