Хайр сэтгэлийн мартагдсан дууль болсон хосууд
2018/09/27
Телевизийн шоунаас төрсөн “Микс” хамтлаг уран бүтээл хийж гавьсангүй, тэгсхийгээд сураг тасарсан. Харин тус хамтлагийн гишүүн Гүнчээ, Темпо хоёр хошин урлагийн жүжигчин Хүрлээгийн охин Намуун болон Шүүдэрцэцэгтэй үерхэн, сайхан бүсгүйчүүдээр чимэглэсээр олны танил болсон.
Гүнчээ Намуунаагийнхаа аав Хүрлээтэй цуг наадам үзэж, Темпо “Шүүдэрхэн” дуугаа Шүүдэрцэцэгт зориулан дуулж, хорвоо дээр хоёулхнаа юм шиг явсан хосууд өнөөдөр хоёр тийш болжээ. Намуун ч, Шүүдэрцэцэгт ч харилцаагаа тасалсан найз залуугийнхаа тухай дурсдаггүй. Гэхдээ дурсамжийг гэрэл зураг мөнхөлдөг болохоор жүжигчин Хүрлээгийн охин Намуун найз залуу Гүнчээтэйгээ хамт “Монфреш”-ийн шоколадтай сүүний рекламанд хамтдаа тоглосон зураг тэдний халуухан байсан харилцааг хадгалж үлджээ.