"9009", "Хайрлаж болох уу", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан" зэрэг кинонд тоглосон жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хүн бүр таньдаг.

Мисс бүсгүй маань "жүжигчин хүмүүс намайг жүжигчин гэж хэлүүлээд явж байхад дургүй л байдаг байх. Тиймээс би өөрийгөө жүжигчин гэж цоллуулах дургүй" хэмээн саяхны нэгэн ярилцалгадаа дурджээ.

Үнэхээр түүний хэлсэнээр мэргэжлийн жүжигчдэд нь ихэд дургүйцдэг бололтой.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ мисс Сэлэнгэ л гэнэ. Хаанахын ямар ч мисс юм, хэзээ мисс болсон юм, бүү мэд. Үргэлж л нүцгэн зургаа сайт дээр тавиулах юм. Бас тэр Шүүдэрцэцэг ч гэнэ үү, би лав тийм жүжигчин танихгүй юм. Дандаа сайт дээр гарчихсан байх юм. Эд нар ер нь мөнгө төлж, өөрсдийгөө тавиулдаг байх аа. Нөгөө зохиолын дуучин, сөөнгө хоолойт Бат-Эрдэнэ мөнгө төлж FM-ээр дуугаа явуулж хит болгож байсан шиг.." гэжээ.

Д.Ана