"VIP CROWN AUTO" клубээс Ажлын хүнд нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүст туслах сайн үйлсийн аянг өрнүүлжээ.

Энэхүү аяны гол зорилго нь хүнд хэцүү нөхцөлд ажил эрхэлдэг хүмүүст сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх юм. Тус клубын хамт олон энэ удаад Замын цагдаагийн  байгууллагаас албан хаагчдын судалгааг нь авч туслах хүнээ сонгосон байна.

Тэд улс эх орон ард түмнийхээ төлөө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр өдөр шөнөгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хүнд хэцүү нөхцөлд ажилладаг Замын цагдаагийн албан хаагчдад туслахаар энэ удаагийнхаа аяны зорилгоо болгон ажиллажээ.  Замын цагдаад 20 жил ажилласан н.Алтанхуяг тусалсан юм. Тэрбээр замын тоос шороо агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины хүнд өвчин тусч хүнд хагалгаанд ороод гэртээ эмчлгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа билээ.

"VIP CROWN AUTO" клубын гишүүд ийн н.Алтанхуяг ахад сэтгэлийн дэм хайрлаж, урамаар тэтгэсэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Түүнд сар шинийн баярынх нь ширээний тавгийн идээ болон бууз, баяраар хэрэглэх ундаа жүүсийг бэлэглэжээ.

Энэхүү сайн үйлсийн аянг дэмжиж "АПУ" ХХК-аас фрутта нэрийн жүүс, "Талх чихэр" Түмэн наст хэвийн боов, "Grab & GO" хүнсний үйлдвэрийн хэрчсэн гурил, бууз зэрэг нэрийн бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээс хандивласан аж.

Харин "VIP CROWN AUTO" клуб нь гишүүдээсээ сэтгэлийн хандив цуглуулж нүүрс, түлээ зэрэг зүйлсүүдийг өгсөн байна.

Тус клубын хамт олондоо уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье. Та бүгдийн сэтгэл сүү шиг цагаан байж, сайн үйлсийн үрийг улам их тарьж байгаарай.

 
































































































































































Х.Даваа