Дуучин Ану "Монголын Биатлоны Холбоо"-ны нүүр царай болсон уу
2014/02/06
Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг нь яах аргагүй Биатлон билээ. Үүслээрээ 80 гаруй жилийн түүхтэй учраас ууган Монголын ууган спортын нэг гэхэд болно. Гэвч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ яалт ч үгүй шинэ болоод байгаа юм.
Манай улсад биатлоны спорт 1930-аад онд үүссэн бөгөөд 1962 онд олон улсын биатлоны холбоонд элсчээ. Харин биатлоны холбоо байгуулагдахаас өмнө буюу 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь анхны гадаад тэмцээн байв. Улмаар тухайн жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцох зорилгоор шигшээ багаа байгуулсан түүхтэй. Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финляндаас спортын бинтов буу оруулан ирснээр мэргэжлийн тамирчнаа бэлтгэж эхэлсэн байх юм. Үүний үр дүнд 1964 оны Австрийн Инсбургийн хотод болсон өвлийн X олимпийн биатлоны 20 км-ийн зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нарын гурван тамирчнаа илгээж байв. Тухайн үед манай тамирчдын оролцсон төрөлд 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлж байжээ. Тэрбээр мөн 1978 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 дүгээр байрын амжилтаа бататгасан. Энэ нь өнөөг хүртэл олон улсын тэмцээнд Монголын биатлончдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт хэмээн бүртгэгджээ. Түүний амжилтыг одоогоор нэг ч тамирчин эвдээгүй байна. Энэ мэтчилэн 1990 он хүртэл биатлоны спорт боломжийн хэмжээнд хөгжсөн аж.
Гэвч тухайн үед манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс эдийн засгийн боломж нь муудаж биатлоны спортын хөгжил зогсонги байдал хүрчээ. Сонирхолтой нь манай улс 1978 онд Хандгайт дахь цаны баазад биатлоны анхны олон улсын тэмцээн зохион байгуулсан нь социалист орнуудын нөхөрлөл тэмцээн байлаа. Уг тэмцээнд ЗХУ, Болгар, Чехословак зэрэг зургаан орны баг оролцсон байх юм. Харин өнгөрсөн оноос Монголын биатлоны холбоог дахин сэргээж, үйл ажиллагааг нь шинэчилснээр өвлийн спортын спортын нэгэн төрөл манай улсад дахин жинхэнэ утгаараа хөгжих эхлэлийг тавьсан байжээ.
Тэгвэл энэ их түүхтэй "Монголын Биатлоны Холбоо"-ны нүүр царайгаар дуучин Ану тодорсон бололтой. Тэрээр биатлоны төрлийн өмсгөлтэй энэхүү зургаа өөрийн фэйсбуук хуудаснаа нийтэлсэн байсан юм.
Д.Ана
Зочин · 2014/02/07
sh a l t e n e g b, n a
Зочин · 2014/02/07
hamaagui buu ****** barij baij naad tatuulsan huurhun hatsaraa ***lbalchihavdaa..
Зочин · 2014/02/07
oo huurhii buur hiimel bolchij nas yawaad ireheer yahiin boldoo tsaraindaa hamag tsagaa awdag ****** yum shig bn daa