Хөтлөгч П.Анужин Конор, Хабиб нарын маргааны талаар юу хэлэв?
2018/10/11
П.Анужин дүрэмгүй тулаан буюу “UFC”-ийн тамирчин Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарын маргааныг өөрийн өнцгөөс тайлбарлажээ. Тулааны дараа Конор МакГрегорын гаргасан үйлдлийг илт шүүмжилсэн байх бөгөөд хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлох эрх хэнд ч байхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэ тухайд “Тулааны өмнө хэл амаараа дайралцах нь шоуны нэг хэсэг байх. Гэхдээ, хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлоход хирийн хүн тэсэхэд бэрх л дээ… Магадгүй тэсээд гарсан бол энэ залуу улам мундаг гэдгээ харуулах байсан авч хэлэх амархан хийх их хэцүү. Зодоонч залуу байтугай, өчүүхэн миний үр хүүхэд, үнэт зүйлийг гүтгэн дорожлоход би тайван байдлаа алдаж эхэлдэг. Намайг хэлж хэмлэхдээ үр хүүхэд, эцэг эх үнэт зүйлс рүү минь довтолдог тэр зүгийн улсын тухай инээмсэглэж л бодож чаддаггүй юм. Үл тоож харин сурч байна…
Гэгээрээгүйн шинж биз ээ. Юутай ч уулын залуугийн дэвжээ давахыг ойлгох өнцөг надад бол байна. Түг түмэн харж буй тэрхэн хугацаанд хичээчих л байж, тэссээр ирсэн байж… Гэхдээ тэсвэр бас хязгаартайг мэднэ ээ. Бусдын нүднээс далд хүнийг тэсэхийн аргагүй хэмлэж, нүдний ил гайхамшигтай жүжигсэд байна аа. Ил цагаан хүмүүсийг би алдаатай ч ойлгодог. Хүмүүсийн тодорхойлолтоор тэд тэнэг ч тэдний аюул далд жүжигсдээс хамаагүй наана л даа” гэжээ.
Хэзээ ч ийм төрлийн спорт сонирхохооргүй тэрээр ийн хоёр эрийн маргаанд тун ч ач холбогдол өгсөн байх бөгөөд үүгээрээ дамжуулан өөрийнх нь хувьд үнэт зүйл болох гэр бүлийн асуудалд нь хөндлөнгөөс оролцон шүүмжлэн, доромжлогсдод үг дайх гэсэн бололтой.
зочин · 2019/01/06
зуун эрхэм нэвтрүүлгийн завхай авгай
Зочин · 2018/10/11
Тэвчээр байсан Хабив. Конор ялагдсна хүлээн зөвшөөрсөн. Дасгалжуулагч нь бас цохилт амсах нь зөв, бас доромжлол хэтэрсэн.
Зочин · 2018/10/11
ЗА ДАА НЭЭХ ҮНЭТ ЗҮЙЛ ЭНЭ ТЭР Ч ГЭЖ ДЭЭ. ААВ НЬ ИХ ЗАМЫН ДЭЭРЭМЧИН ГЭЖ ХОЧЛУУЛДАГ БАЙСАН ХАР БУД ГЭСЭН ДЭЭ.НӨГӨӨ ЯПОН ХҮҮХЭН ХЭЛСЭНДЭЭ ХУЛГАЙН МӨНГӨӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭД ЭХ ОРОНЧ ШУДАРГА ДҮР ҮЗҮҮЛЭЭД ЭНЭ ТЭР Л