НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргалын санаачлагаар, БСШУЯ, НБГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны II зөвлөгөөн  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын тэргүүлэгч Н.Бат-Сүмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр "Монгол хүн" хүмүүнлэгийн аяны хүрээнд суралцагчидаа амжилттай зохион байгуулсан шилдэг байгууллагуудын туршлагыг харуулсан 10 минутын нэвтрүүлгийг НИТХ-ын Нийгмийн боловсролын хорооноос бэлтгэн оролцогчдод үзүүллээ.

"Монгол хүн" хүмүүжлийн аян цаашид 2020 хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд тус аяны удирдамж болон "Монгол хүүхдийн 9 эрмэлзэх зүйл"-ийн хүрээнд "Монгол хүн" хүмүүжлийн аяны тэргүүн туршлага, "Ногоон орчин-Танхимын бус сургалт" тэргүүн туршлага, "Ухаалаг монгол хүүхэд" Уншлагыг дэмжих хөтөлбөрийн шилдэг туршлага шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилнэ гэж НИТХ-ын Нийгмийн бодлогын хороон дарга, НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал дурьдлаа.

 

Удирдах ажилны зөвлөгөөнөөр "Монгол хүн" хүмүүжлийн аяны Шилдэг тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээ шалгаруулан 5,000,000 - 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа. 

"Монгол хүн" хүмүүжлийн аяны тэргүүн туршлага шалгаруулах уралдаанд шилдэгээр шалгарсан байгууллагуудыг танилцуулья. 

Тэргүүн байр - БЗД-ийн 120 дугаар сургууль - 5 сая төгрөг
Дэд байр        - ХУД-ийн 52 дугаар сургууль - 2 сая төгрөг
                     - БГД-ийн 161 дүгээр цэцэрлэг - 2 сая төгрөг
Гутгаар байр   -СБД-ийн 1 дүгээр сургууль - 1 сая төгрөг
                     - БЗД-ийн 22 дугаар цэцэрлэг - 1 сая төгрөг
Тусгай байр    - БЗД-ийн 84 дүгээр сургууль - 500,000 төгрөг

                      - БГД-ийн 28 дугаар сургууль - 500, 000 төгрөг

 

“Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулах арга хэмжээнд: 
Тэргүүн байр   - ЧД-ийн 83 дугаар цэцэрлэг - 5 сая төгрөг
                       - БГД-ийн 40 дүгээр сургууль - 5 сая төгрөг
Дэд байр         - БЗД-ийн 84 дүгээр сургууль - 3 сая төгрөг
                       - ЧД-ийн 5 дугаар цэцэрлэг - 3 сая төгрөг
Гутгаар байр    - ХУД-ийн 34 дүгээр сургууль - 1 сая төгрөг
                       - БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
                       - ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэг - 1 сая төгрөг
Тусгай байр     - ХУД-ийн 60 дугаар сургууль - 500,000 төгрөг
                       - СХД 105 дугаар цэцэрлэг - 500,000 төгрөгийн шагнал аву тус тус шилдэгээр шалгарлаа. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ