"Хайр..." драмын жүжиг ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
2014/02/07
Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарыг УДЭТ-ын нүүр царай болсон чадварлаг уран бүтээлчид гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Харин тэд драмын театраасаа өрх тусгаарлан "Хувьсал" продакшныг байгуулж тайз, дэлгэцийн бүтээлээ үзэгчид хүргэх болсон билээ. Тэд анхны дэлгэцийн бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киног бие даан хийж ашиг орлогоороо тэргүүлсэн кино болж чадсан. Харин тэд дараагийн уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд аль хэдийнээ ханцуй шамлан оржээ.
Тодруулбал, "Хайр..." жүжгийг тайзнаа тавихаар ажиллаж байгаа юм. Тус продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Nouel Kourd-ын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа амьдруулахаар бэлтгэл сургууилалтаа хийж байна.
Уг жүжигт "A Capella" хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, UBS телевизийн хөтлөгч Гантулга болон "Хувьсал" продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Г.Ганцэцэг нар гол дүрд тоглож байгаа аж. Энэхүү жүжгийн нээлт ирэх гуравдугаар сарын 1-нд "Тусгаар тогтнол"-ын ордонд нээлтээ хийн өдөр бүр үзэгчдийн хүртээл болох нээ.
Уншигч та бүхэндээ "Хайр..." жүжгийн клипний зураг авалтын үеийн зургаас хүргэе.