Өглөө ажилдаа ирээд интернэт цонхоо нээж майл хаягаа шалгахад тань зар байнга шахуу ирж байгаа байх. Монголчуудын сүүлийн хоёр гурван жилийн дотор интернэт хэрэглээ нь асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа.

Үүнтэй зэрэгцээд электрон шуудангийн хаяг руу ажлын зар, сургалт сурталчилгааны материал ирдэг болсон билээ. Энэ нь мөнгө их олдог амархан ажил гэнэ шүү. Сүлжээний инженер эсвэл компьютерийн гайгүй мэдлэгтэй хоёр гурван залуу байхад л энэ ажлыг хийнэ. Тэд ямар нэгэн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танил­цуулах зорилготой сурталчилгааг хүмүүсийн электрон шуудан руу явуулсныхаа хөлсөнд мөнгө авдаг юм. Дэндүү амархан мөнгө олох нэгэн гарц юм. Хэн хаанаас юу явуулаад байгааг нь мэдхэд тун хэцүү юм. Иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ойролцоогоор таваас арван мянган хүний майл хаяг байдаг гэх юм. Гэтэл яагаад миний шуудангийн хаяг хаа, хамаагүй хүний мэдэлд оччихсон байгаа нь сонин. Бас би хүсэхгүй байхад над руу сурталчилгаа явуулаад байгаа нь онцгүй.  Харин зарим хүмүүст энэ бол таатай зүйл биш юм. Хувийн нууцыг хаа хамаагүй хүмүүс мэдэх нь асуудал болж хувирч байгаа юм. Таны майл хаягаар ямар нэгэн чухал зүйл ирж байгааг тэр хүмүүс замаас мэдэх аюултай юм. Тэгэхээр хэрэглэгчдийн майл хаягт сурталчилгаа ирсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн мэдээлэл электрон шуудан эрсдэлтэй байдалд орсон байна гэж ойлгож болно шүү. Өглөө ажил дээрээ ирээд электрон шуудангийн  хаягаа нэхээр өөдөөс учир замбараа нь мэдэгдэхгүй баахан захидал ирсэн байх нь стресст автуулж байгаа юм. Ер нь хувь хүн сонирхож байвал тухайн мэдээлэл сурталчилгааг өөрөө хайхад болно. Зарим нэг хүсээгүй материалыг иргэд олон нийт рүү илгээж байгаа нь стресст автуулах нэг үндэс суурь нь болж байгаа юм. Монголчуудын сурталчилгааны нэг төрлийн үйлчилгээ нь энэ юм.

Дэндүү амар хялбар аргаар ажлыг шийдэж байна. Бас бүдүүлэг. Залхуу хүмүүст зориулсан гэмээр энэ сурталчилгааны аргыг яг юугаар явуулж болох вэ гэдгийг бүрэн шийдэж чадаж байна. Нэг төрлийн давуу зүйл нөгөө талаар энэ нь тухайн хувь хүний эрхэнд халдаад байгаа ч юм шиг. Ардчилсан нийгэмд хүссэн зүйлээ өөрөө олж авах хүсээгүй зүйлийг бусдад тулгах нь хориотой байдаг ч байж магад. Хүний электрон шуудангийн  хаяг бол хувийн болон оюуны өмчид хамаарах зүйл байж болох талтай. Ингэж хэлэх шалтгаан нь ихэнх хүмүүсийн өөрсдийн хувийн мэдээллийг оруулж байж майл хаяг нээдэг. Иймээс бусдын овог нэр, нас хүйс гэх мэт мэдээллүүд бусдын гарт орж байгаа юм. Үйлчилгээг үнэндээ бусдын мэдээллээр хийгээд байгаа нь интернэт орчин хэр хурдацтай хөгжиж байгааг харуулж байна. Тэгээд ч иймэрхүү сурталчилгаа танай компанийг аймаар бүдүүлэг харагдуулна.

 

Э.Баясгалан