35 настай Чандра хэмээх эр нуруундаа 14 см урт сүүлтэй аж. Тиймээс түүнийг хинди шашинтнууд бурхны элч хэмээн нэрийдэх болжээ. 

Хануман хэмээх сармагчин дүрстэй бурхантай уг залууг дүрсэлдэг бөгөөд Чандра ч сармагчин шиг энд тэндхийн мод руу хөнгөн авирч гардаг аж. 

​

Нутгийн зон олон түүнийг бурхан гэж шүтдэг бол эмч нарын тайлбараар сүүл нь төрөлхийн гажиг юм. Тиймээс энэхүү сүүлээ мэс заслаар тайруулах авах санал тавьсан ч Чандра үүнийг хүсээгүй гэнэ. Учир нь түүнийг бага байхад ээж нь сүүлийг нь таслахыг оролдсон бөгөөд үүний улмаас Чандра өндөр халууран бараг л амь насаа алдах дөхөж байжээ.