Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар дэлхийн нэр хүндтэй продюссер, “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч Нана ирэх гуравдугаар сарын 1-нд "Remember the Time" тоглолтоо "UB Palace”-ийн концертийн их танхимд хийхээр болсныг өнөөдөр зохион байгуулагчид албан ёсоор хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.

Дуучин Нана 1990-ээд оныг байлдан дагуулагч ХБНГУ-ын хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт дуучин, ая зохиогч, дижи, продюссер билээ. 1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the Time”, “Тоо Миch Неаven" зэрэг олон хит дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Тэрбээр тухайн цаг үеийн залуусын амьдралд гайхалтай дурсамжийг бүтээж мөнхөлж чадсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Хөгжиж буй манай оронд сүүлийн үед уригдан ирэх дэлхийн оддын цуваа тасралтгүй хөврөх болсон ч зохион байгуулалтын хувьд маш том шүүмжлэл дагуулж байгаа нь нууц биш.

Тэгвэл "Remember the Time" тоглолтын зохион байгуулагчдын зүгээс уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээгээр дэлхийн оддын Монгол дахь тоглолтын жишиг, шинэ стандарт тогтоох зорилготой ажиллаж байгаа гэдгээ онцолж байлаа.

Нана  Darkman нь дэлхийн урлагт танигдсан алдартан төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч. Домогт дуучны тоглолтыг зохион байгуулж байгаагийн өөр нэгэн чухал ач холбогдол нь тэрбээр Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд нэн ховордоод байгаа Мазаалай баавгайг олон улсад сурталчлан таниулах, анхаарап хандуулах үйлсэд гар бие оролцож байгаа явдал юм. Тиймээс энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн аялан тоглолтоор хязгаарлагдах бус Монголоос анх удаа дэлхийн одоор дамжуулан Мазаалай баавгайг олон улсын сонорт хүргэж, хамт алхуулж байгаагаараа ихээхэн онцлог үйл явдал болж байгаа юм.

Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон ховор амьтан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2013 оны Байгаль Орчны Ногоон Хөгжлийн Яамны эх сурвалжаас авсан мэдээгээр 26 Мазаалай оршин байгааг тогтоожээ. Хятад улс хулсны баавгай Пандагаа аварч үлдэж чадаад 3000 гаруй тоо толгойд хүргээд байгаа ч нэн ховор амьтдын жагсаалтаас хасах яагаа ч үгүй гэж үзэж байгаа бол Мазаалай баавгайн хувьд байгаль дээр хэзээ мөдгүй устаж болзошгүй тоо хэмжээнд байна. Тиймээс цаг алдалгүй Мазаалайн тухай мэдээллийг одооныхоос илүү өргөн цар хүрээтэй түгээх, зөвхөн байгаль хамгаалах мэргэжлийн байгууллагуудын хүрээнд бус олон улсын анхааралд бүхий л сувгаар хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Дуучин Нанагийн амжилтын түүхээс дурдвал, 1990-ээд оны олон гайхалтай дурсамжийг өгүүлсэн Дэлхийн рэп хип хоп хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт Nana Darkman Бүгд Найрамдах Гана Улсын Акра хотод 1968 оны 10-р сарын 5-нд төрсөн. Эцэг эх нь түүнийг 10 настай байхад нь салсан байна. Тэрбээр ээж, дүү нарын хамт Герман улс руу нүүснээр хөгжингүй орны дарамт, арьс өнгөөр ялгаварлах үзлийн хор хохирлыг өөрийн биеэр мэдэрч, хүнд цаг үеүдийг туулсан гэдэг.

Нанаг амжилтанд хүрэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хүний нэг бол продюссер Toni Cottura. Тэрбээр тухайн цаг үеийн хамгийн амжилттай байсан “Fun Factory” студид ажилладаг байсан бөгөөд тэр үеийн хамгийн алдартай “Mary Mark”, “Backstreet Boys”, “N Sync” зэрэг хамтлагуудын менежер, продюссероор ажиллаж байсан туршлагатай нэгэн байв.

Түүний уран бүтээлийн нэрийг " Darkman" буюу “Хар хүн” гэдэг. Түүнийг дэлхийд алдар хүндэд хүргэсэн альбом нь "Nana- Тhe Album" (1997), "Father" (1998) юм. Түүний гаргасан анхны альбом нь дэлхий даяар 7 сая хувь борлогдсон ба "Lonely", "Remember the Time", "Не’s Coming", "Тоо Миch Неауеn", "Father, "Dreams", "Let It Rain", "Darkman" зэрэг синглүүд нь 20 сая хувь худалдаалагджээ

Мөн Via Motor Music (Universal)-аас шалгаруулдаг "ЕСНO" Awards болон  "/I/А СОМЕТ" Awards-аас тус бүр хошой шагналыг хүртжээ. Урлагийн төлөө гэсэн үнэнч зүтгэл нь түүнд дэлхийд танигдсан өндөр нэр алдрыг авчирсан ч Нана микрофоны өмнө хэзээ ч элдэв маяг, ааш зан гаргадаггүй, ухаалаг хүн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны зурагдугаар сард Бүгд Найрамдах Болгар улсын нийслэл Софи хотод тоглолтоо хийсэн дуучин Нана ирэх сард Монголд ирж фэнүүдтэйгээ бут авах нээ.
































Д.Ана