Урлагийн сайхан хосуудадаа "Гэгээн хайрын баяр"-ын мэнд хүргэе
2014/02/10
Монголын урлагт мөр зэрэгцэн яваа уран бүтээлчид хоорондоо ханилан гэр бүл болж хосоор амьдрах хорвоод аз жаргал нэмэн хамтдаа амьдрах болсон. Олон түмэнд хийсэн уран бүтээлээсээ гадна гэрийн бүлийн амьдралаараа үлгэр дуурайл болж, хүндлэгдэж яваа хосууд олон бий. Тэдний үлгэр дуурайлал болсон Ардын жүжигчин хосууд Ж Б.Мэндбаяр, Д.Цэрэндагва. Тэднийг урлагийнхан болоод үзэгчид ч хүндэлдэг. Өнөөг хэр урлагтаа зүтгэж яваа Монголын урлагийн яах аргагүй ахмад, хүндтэй гэр бүл. Үлгэр жишээ ч сайхан гэр бүлийн үргэлжлэл болсон залуу хосууд ч гэсэн хамтдаа амьдарч бүл нэмсээр.
Урлагийн төлөө өөрсдийгөө зориулж ард түмэндээ олон сайхан бүтээлүүдээрэй бэлэг барьдаг уран бүтээлчдэдээ хайрын баярын мэнд хүргээд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Урлагийн сайхан хосуудыг минь урлагийн "Янжинлхам" бурхан үргэлж ивээх болтугай.
Д.Ана