Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгджээ
2018/11/10
Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B- тогтвортой” төлвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүлжээ.
Зээлжих зэрэглэлийг нэмэхэд дараах гол хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлого нь эдийн засгийг хурдтай өсөхөд нөлөөлсөн, эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрсэн нь бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болсон, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон төсвийн бодлого нь олон улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зэрэг нөлөөлсөн хэмээн мэдээлжээ.
иргэн · 2018/11/11
хн ийм их Баялагтай Уудам газар нутагтай цөөхөн Хүн амтай байж Зөв зохистой Бодлого явуулж чадахгүй Дампууруулчихаад юм л бол Гадны Улс орноос Зээл тусламж Гуйлга тэгээд бас Зээлчих зэрэглэл нэмэгдсэн гээд Баярлаж байдаг ёстой нөгөө Толгой муутай Хүнээр Тоо бодуулж Толгойдоо суурьгүй Хүнээр Төрөө удирдуулсан Улс чинь Дампуурахаас ч өөр яахав дээ Зээлээд л Гуйгаад Тусламж аваад л байхаас дээрээ Хуурай замын Дээрэмчидтэй доороо Үйлдвэр аж ахуйнууд нь Сүйрчихсэн