Дооёо, Зулаа хоёр дурлалт хосуудад баярын мэнд хүргэлээ
2014/02/13
Монголын урлагийн ертөнц дэх үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг нь бол “DOZ entertainment”-ийн захирал н.Доржсүрэн буюу түүний гэр бүл юм.
Анхны харцаар ханьдаа дурлаж, амьдралаа холбоод хоёр хүүхдийн эцэг эх болцгоосон тэд нэг нэгнээ хайрлах, хүндлэх сэтгэлээр олон залуусд үлгэр жишээ болж байгаа гэр бүл юм. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах гайхалтай хүсэл зорилготой, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж яваа тэд амьдрал холбоод 18 жил болж байгаа гэнэ. Жүжигчин Мөнгөнзул энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Би гэдэг хүн жоохон охин хадмынхаа очсоноос хойш 18 жил харвасан сум шиг өнгөрчээ. Та бүхэндээ гэр бүлийнхээ өмнөөс Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе” хэмээн бичжээ.