Нас барсан хүний эд зүйлийг гэртээ байлгах нь зөв үү?
2018/12/17
Aйл гэрт сөрөг энергийг дуудаж байдаг олон хүчин зүйлс байдгийн дотроос бид танд энэхүү нийтлэлээрээ талийгаачийн эд зүйлсийн тухай тайлбарлах болно. Нас барсан хүний эд зүйлийг хадгалах тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Мөн тэдгээрийг хэрхэхээ мэдэхгүй байвал, бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай.
1. Нас барсан хүний эд зүйл
Гэр доторх сөрөг энергийн тухай ярихын тулд нэн түрүүнд нас барсан хүмүүсийн эд зүйлсийн тухай дурдах хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс, тэр дундаа Монголчууд нас барсан хүмүүсийн эд зүйлс, хувцас эдлэлийг гэртээ хадгалдаггүй. Харин зарим хүмүүс талийгаачийг санан дурсахын тулд эд зүйлсийг нь хадгалах нь зүйтэй гэж үздэг. Эд зүйлс хэмээх ойлголтод талийгаачийн хувцас хунараас гадна үнэт эдлэлүүд ч мөн хамаарна. Үнэтэй цайтай юмыг хүмүүс тэр бүр гаргаж хаяад байхгүй шүү дээ. Тиймээс эдгээр зүйлсийг ариулсны дараа хэрэглэх нь дээр хэмээн үздэг. Ялангуяа давстай усанд хийж, ариусгаад, үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй юм.
2. Сөрөг энерги
Хүн нас барсны дараа сүнснийх нь нэгээхэн хэсэг нь хэрэглэж байсан эд зүйлсэд нь хорогддог. Тухайлбал:
- Дуртай хувцас
- Гоёл чимэглэл
- Ор дэрний цагаан хэрэглэл
Талийгаачийн эдгээр зүйлсийг нас барснаас нь ядаж 49 хоногийн дараа хэрэглэх хэрэгтэй.
3. Хувцас хунар
Талийгаачийн өмсөх дуртай байсан хувцсанд нь түүний энерги удаан хугацааны турш хадгалагддаг байна. Харин талийгаачийн хувцсыг шатааж, үгүй хийхийг хүсэхгүй байгаа бол ядаж 49 хоногийнх нь дараа хэрэглээрэй.
4. Үнэт эдлэл
Хэрвээ талийгаач тухайн үнэт эдлэлийг хэрэглээд удаагүй нас нөгчсөн бол энерги нь тийм ч их шингэхгүй. Харин удаан хугацааны турш хэрэглэсэн болон нас барах үедээ зүүж байсан үнэт эдлэл нь түүний энергийг маш удаан, бүр зуу зуун жилээр ч хадгалж болох юм. Гэхдээ энергиэ хэр удаан хадгалах нь ямар төрлийн үнэт эдлэл байхаас бас хамаарна. Жишээ нь, гэрэлт чимэд чулуу өмнөх эзнээ маш хурдан мартдаг бол алмаз, очир эрдэнэ эзнийхээ энергийг хэдэн зуун жилээр ч хадгалдаг.
5. Орны дэрний цагаан хэрэглэл
Ор дэрний цагаан хэрэглэл ч бас эзнийхээ энергийг удаан хугацааны турш хадгалдаг. Учир нь хүн унтах үедээ бодол санаанаасаа ангижирч, дотоод энергиэ чөлөөлж байдаг. Тиймээс талийгаачийн хэрэглэдэг байсан ор дэрний даавууг хэрэглэх хэрэггүй л болов уу.
6. Талийгаачийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг яах ёстой вэ?
Нас барсан хүний эдэлж хэрэглэж байсан зүйлийг нас барснаас нь дор хаяж 3 хоногийн дотор гар хүрч болохгүй. Гэртээ хурсан амьгүй энергийг арилгах болон талийгаачийг эцсийн замд нь тайван үдэхийн тулд нас барсных нь дараа гэртээ маш сайн цэвэрлэгээ хийх нь зөв юм. Угааж болох бүхий л зүйлсийг угааж, арчих хэрэгтэй.
Хэрвээ талийгаач таны ойр дотнын хүн байсан бол түүнийг санан дурсахын тулд эд зүйлсийг нь хайрцагт хийгээд хадгалж ч болно. Харин хайрцагаа аль болох өөрөөсөө хол байлгаж, удаан хугацааны туршид нээж үзэх хэрэггүй.
7. Нас барсан хүүхдийн эд зүйлс
Хүүхэд нас барсан үед ялангуяа төрүүлсэн эхэд нь туйлын хүнд цохилт болж, араас нь удаан хугацааны туршид харамсаж, уй гашууд автдаг. Зарим гэр бүлүүд хүүхдийнхээ эд зүйл, амьдарч байсан өрөөнд нь огт гар хүрэхгүйгээр орхидог. Ингэх нь маш буруу юм. Учир нь нас барсан хүүхдийнхээ араас үргэлж гашуудаж, эд зүйлийг нь тэр чигт нь хадгалах нь сүнсийг нь амар амгалан байлгахгүй байна гэсэн үг. Тиймээс нас барсан хүүхдийн сүнсийг амирлуулахын тулд аль болох эд зүйлсийг нь шатааж, амьдарч байсан газраас нь энергийг нь арилгах хэрэгтэй.
8. Нас барсан хүний эдлэж, хэрэглэж байсан зүйлс гэрт сөрөг энерги дууддаг уу?
Хүний эдлэж, хэрэглэж байсан юм бүхэн тодорхой хэмжээгээр эзнийхээ мэдээллийг хадгалж байдаг. Тиймээс талийгаачийн сүнсийг тайван байлгахын тулд хувцас, эд зүйлсийг нь гэртээ хадгалж, харах бүртээ гашуудахаа болих хэрэгтэй. Харин эд зүйлийг нь хэрэглэхээр бол давстай усанд, юм уу урсгал усанд ариулж байж хэрэглэх нь зүйтэй юм.
гаагар · 2018/12/18
энэ үнэхээр мунхаруулсан хэн нэгний хүнийг доромжилсон утгатай юу бидний хамгийн дотны хүмүүс л тэд бүхний оройн байдаг бидэнд нэгний шингэсэн сайнын авахаас юу гэж муугийн өвлөж хэрэглэж байсан зүйлээс авах вэ миний эмээ хүний дээд миний шүтээн боловч надыг шүтэн тэжээгч байлаа миний аав нэр төртэй агуу хүн байсан би тийм агуу хүмүүсээс муугийн аваагүй сайнын үргэлжүүлж явна жинхэнэ миний бурхад миний цог золбоо хийморь би агуу хүмүүсийн үргэлжлэл
зочин · 2018/12/18
миний ээж маш ухаалаг буянтай орлны хайрыг татсан сайхан хүн байсан, их өндөр наслаад ухаан саруул цэмбэгэр хэвээр үүрд унтсан. Би ээжийн хэнз отгон охин, ээжийнхээ хувцас хунарыг хэрэглээд л явдаг. Харин ч өмсөхөд илүү намайг их ивээдэг санагддаг. орой бүр ээжийнхээ зурганд өдрийнхөө тайланг тавиад л унтдаг. Яг амьд юм шиг санадаг.