Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооноос өөрийн 77 гишүүн орон нутгийн 14-18 насны сурагчдын дунд “Гар зураг, постерийн уралдаан”-ыг зарлаад байгаа юм.  Энэхүү уралдаан нь хүүхэд багачуудын Зүүн Хойд Азийн  нийгэм, эдийн  засаг, соёлын  тухай  ойлголт, мэдлэгийг  дээшлүүлж, сэтгэн  бодох  танин  мэдэхүйн  мэдлэгээр дамжуулан  сурагчдын  зурах  арга  барил, чадварыг  хөгжүүлэх  зорилготой  ажээ. Уралдаанд  манай аймгийн  8  сурагчийн бүтээл өрсөлдөж байгаа  тул  амжилт  хүсье.