Өчигдөр гэгээн хайрын өдөр болох "Валентины баяр" тохиож монголын олон сайхан хосууд хайрын баяраа хамтдаа тэмдэглэсэн. Үүний адил ч олны танил эрхэмүүд бие биедээ гэнэтийн бэлэг барьсан.

Тэдний нэг нь Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү UBS телевизийн хамт олонтой хамтран "Гэгээн хайр" нэвтрүүлгийг бэлтгэн олон түмний нүдний өмнө найз бүсгүйгээ баярлуулсан юм.

Дуучин залуугийн явуулсан бүсгүй О.Ариунзулыг Улсын их дэлгүүрээс очиж авсан бөгөөд түүнийг төв шуудан орох хүртэл дотно яриа өрнүүлж явахад мисс бүсгүйд зөрж өнгөрсөн хүн бүр цэцэг бэлэглэж байлаа. Ингээд түүнийг Төв шуудангийн өмнө ирэхэд Чингисийн талбайн өмнө орших том дэлгэцээр Б.Амархүү хайраа илчлэн, болзоонд урьсан. Мөн тэрбээр найз бүсгүйгээ номын дэлгүүрт дагуулан ороход тэдний хамтран дуулсан дууны аян дээр хэсэг залуус бүжиглэж байв. Дуучин залуу найз бүсгүйдээ өөрийн гараар хоол хийж, хайрын тухай сайхан дуу зориулан дуулж, эцэст нь асар том сарнайн баглаа бэлэглэсэн юм. О.Ариунзулд бүсгүйчүүд атаархаж, найз бүсгүйгээ Б.Амархүү шиг баярлуулахсан гэж залуус мөрөөдөж байхад энэ бүхнийг “дахиад л шоудаж байна” хэмээн хүлээн авах нэгэн ч байлаа. Юутай ч энэ жилийн хамгийн романтик хосоор дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар тодорлоо.

Д.Ана