Монгол "Дон Жуан" гэгддэг жүжигчин Э.Ууганбаяр хайрандаа үнэнч
2014/02/15
“Буруу эргэлт”, “Амьдралын амт”, “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал” зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн, чадварлаг жүжигчин бол авъяаслаг хөтлөгч МУСТА Э.Ууганбаяр. Түүнийг хөтлөгч гэдгээр нь хүмүүс андахгүй сайн танина.
Залуу жүжигчин Ууганаагийн бүтээсэн дүр болгон нь шалиг залуугийн дүр байдаг. Үзэгчид түүнийг кино дээр тоглодог шиг ээ шалиг залуу гэж дүгнэн ярьж байсан удаатай. Тэгвэл тэрбээр амьдрал дээрээ тийм ч хүүхэмсэг эр биш.
Харин ч эхнэрээсээ өөр хүүхэнтэй нэр холбогдож байгаагүй жүжигчин. Ойр дотны хүмүүс нь түүнийг өөр бүсгүйг сонирхдоггүй хайрандаа үнэнч нэгэн хэмээн үнэлдэг гэнэ.
Түүний гэргийг Б.Уянга гэдэг бөгөөд тэд их сургуульд нэг ангид сурдаг байжээ. Оюутны ширээний араас амьдралаа холбосон хосууд маань өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болцгоогоод байгаа билээ.
Д.Ана
Зочин · 2014/02/16
mash chadvarlag juju****n buteesen dur bolgon ni hund hurdeg , tiim ***lig haragddagui sh de. erch huch emotsior duursen saihan zaluu l haragddag.Outnii shireenees amidralaa holbono gedeg chin hamgiin saihan ni shu de.urgelj hamt bgaarai. Ta 2t az jargal husii.bas uran buteeliin undruus undur amjilt husii.