Өчигдөр оройноос эхлэн сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй сурвалжлага": 60 тэрбумын хэрэг хүний аминд хүрсэн үү? нэртэй нэвтрүүлэг цахим орчинд тараад байна.

Энэхүү нэвтрүүлэгт амиа алдаад удаагүй байгаа ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн албан өрөөндөө мөнгө тоолж буй бичлэгийг харуулж, 60 тэрбумын хэрэгт холбогдуулан тайлбар хийсэн байв. Ямартаа ч үнэн учрыг нь мэдэхгүй ч гэлээ энэхүү бичлэг нь олон хүний бухимдалыг хүргээд байгаа юм. Түүнчлэн үг хэлж чадахгүй хүнийг ийм зүйлдээ ашиглахаа боль гэх хүн ч олон байна. Тус нэвтрүүлэг нь үнэхээр баримт дэлгээд байна уу эсвэл талийгаачийг гүтгээд байна уу гэдэг нь удахгүй тодрох байх даа.