Гэр бүлийн утга учир, мөн чанарыг ойлгодоггүйгээс гэр бүл салж байна
2014/02/16
Хүн бүр амар тайван амьдрахыг илүүд үздэг. Гэхдээ ганц мод гал болдоггүй нь адилаар ертөнц дээр эрэгтэй, эмэгтэй хүн хосоор амьдрахаар заяагдсан.
Гэр бүл судлаач Л.Нарантуяа "Гэр бүлийн гол багана эхнэр, нөхөр хоёр ба тэд хайраар бялхаж, амар тайван аз жаргалтай байвал үр хүүхэд аз жаргалтай хүн болж хүмүүжинэ. Эхнэр нөхөр хоёр нэг цул болж нэгдэхэд гэр бүлийн бүх гишүүд нэгдэж чаддаг" хэмээн хэлсэн байдаг.
Хосууд болж бүтнэ гэж хамтын амьдралаа эхлүүлдэг. Гэтэл удалгүй таарч тохирохгүй хоёр тийш болж хүүхэд өнчирч хоцрох асуудал ихээр гарах болсон талаар мэргэжлийн хүмүүс сэтгэл эмзэглэн хэлэх болсон. Сүүлийн үед гэр залуу гэр бүлүүд ихээр салж байна. Тэд гэрлэлтээ цуцлуулах нь байдаг л үзэгдэл мэт үзэх болжээ. Үүний тод жишээ бол Монгол Улсын хэмжээнд жилд 10 орчим мянган хос гэрлэлтээ батлуулдаг аж. Гэтэл тэднээс жилд дунджаар 3000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн статистик мэдээ бий. Жилд 3000 хос гэрлэлтээ цуцлуулснаар 4000-5000 хүүхэд өрх толгойлсон эмэгтэй эсвэл ганц бие эцгийн гарт хүмүүжиж байгаа юм.
Гэр бүлээ цуцлуулсан хосуудыг насны хувьд аваад үзвэл, 25-40 хүртэлх насныхан голлох хувийг эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 30 хувь нь нийлмэл гэр бүл байсан юм. Тодруулбал, нэг өрөөнд хүү нь эхнэртэйгээ, нөгөө өрөөнд охин нь нөхөртэй амьдардаг гэсэн үг.
Залуу гэр бүл салалтын талаар МЗХ-ны дэргэд "Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо"-ны тэргүүн Б.Оюун-Эрдэнэ "Одоогийн залуус болохгүй бол салчихна гэж ярьцгаадаг. Амьдралын талаар хэн нэгнээс үг дуулах дургүй. Юм л бол “Миний хувийн амьдралд оролцох хэрэггүй” гэцгээдэг. Залуу гэр бүлд тулгамдаж буй асуудлыг судлаачийн хувьд харахад, орчин үеийн залуус гэр бүлийн цаад утга учир, мөн чанарыг ойлгодоггүй. Хайрлаж, дурлаад гэрлэвэл аз жаргалд хүрнэ гэж боддог нь үнэн. Гэтэл бодитоор тулгардаг бэрхшээлүүдийг урьдчилж хардаггүй. Хэт романтик, хийсвэр, үлгэрийн юм шиг сайхан амьдралыг хүсдэг. Харин гэр бүлийн амьдралаа зохиосны дараа анхны бэрхшээлүүд гараад эхэлмэгц, эндүүрч эхэлдэг юм. Тэр үед “би буруу хүнтэйгээ амьдралаа холбосон, буруу сонголт хийсэн” гэж ярьдаг.
Тодруулбал, гэрлэлтээс хүсэн хүлээсэн зүйл бодит байдал хоёрын зөрүүнээс эхний асуудлууд бий болж эхэлдэг. Ер нь хайрлаж, дурлаж байж гэр бүл үүсч бий болдог. Тэсч, тэвчиж байж тогтдог гэдгийг залуучууд ойлгоддоггүй. Дардан цагаан замаар явсаар байгаад л насан эцэс хүрэх юм шиг амьдралыг төсөөлдөг. Тэгэхээр гэрлэлтийн бодит үнэнийг залуучуудад ойлгуулах цаг үетэй бид нүүр тулаад байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийт гэр бүлийн 68.4 хувь нь зөрчил маргаантай амьдардаг, зодолддог байна. Ихэнх эмэгтэйчүүдийн 72.8 хувь нь нөхрөө архи бага уухыг хүсдэг. Хүүхэддээ тавих анхаарал сайтай ээжүүд 57 хувьтай байхад, аавууд долоохон хувьтай байдаг аж.
Х.Даваа
Зочин · 2014/02/20
Энэ доор бичсэн хүн юм ойлгодоггүй гэж үү? Гэр бүл болох сонголтыг хосууд нарийн бодож байж шийдвэо гаргаж хийх хэрэгтэй. Ядаж тодорхой хугацааг хамт өнгөрөөсний дараа үр хүүхэд төрүүлэх хэрэгтэй баймаар байна. Юу юуны духанд хүрэлгүй хайртай дуртай, хагацахгүй с********гүй гэж сууж үр хүүхэд гаргав уу, үгүй юу болохоо байлаа, бүтэхээ байлаа больё салая гэх юм. Үүний дүнд хэн илүү хохирох вэ? Нөгөө үр хүүхдүүд маань л элэг бүтэн амьдралыг амсаж чадахгүй хохироод үлдэж байна шүү дээ? Гэр бүл бол дургүйгээ хүрэхээр тайлаад хаядаг оймс биш ээ хүмүүсээ. гэр бүлийн харилцаа бол хамгийн бат бэх харилцаа байх ёстой юм шүү.
Зочин · 2014/02/17
Ger BUL sudlaachid hudlaa ****aldaad uursnuu neg ih TSEVER ariun yum shig ger BUL SALJ l baig nasaaraa hereldej baisnaas 2 tiish ee bolson ni deer gej yari arhichin eriin gart nasaar ni ohin uree tarchlaah nuu