Өнгөрсөн долоо хоногт "Уран зохиол"-ын хичээлийг ерөнхий боловсролын хичээлийн программаас хасна хэмээн яриа нийгэмд дуулиан тариад амжив.

Энэхүү дуулиан  БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр телевизэд өгсөн ярианаас үүдэлтэй. Тэрхүү яриаг нь дундаас нь хасч оруулсны улмаас уран зохиолын хичээлийг хасна гэх ойлголтыг олон нийтэд хүргэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын нөлөө бүхий хүмүүс уулзалдаж уран зохиолын хичээлийг хасна гэж мэдэгдсэн Б.Насанбаяр даргыг ажлаас нь чөлөөлөх үүрэг чиглэлийг БШУЯ-ны сайдад өгчээ.

Сайд нь төрийн нарийн бичгийн даргадаа үүргийг уламжилсан гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдаж эхлэлээ. 

Энэ талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуугаас тодруулснаа "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Тэрбээр "Б.Насанбаяр сайдыг огцруулах яриа албан ёсоор гараагүй. Одоо ажлаа хийж байна. Өглөө хурал хийхэд тийм зүйл яригдсангүй" гэлээ.

Д.Ана