Л.Болд гишүүнийг юу гудамж руу хөтөлсөн бэ?
2018/12/28
УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр (2018.12.27) Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж 72 цагийн хугацаа өгөөд буй. Энэ үеэр Л.Болд гишүүнээс цөөн асуултад хариу авсан юм.
-Өнөөдрийн жагсаалаас харахад гишүүд ганц хүнийг суудлаас нь буулгахын тулд бужигнаад байх шиг. Ингэлээ гээд юу өөрчлөгдөх вэ. Бидэнд өөр маш том эрх ашгууд бий. Тэр бүхнийг сөхөн хөнддөггүй хэрнээ яагаад нэг даргыг огцруулахын төлөө гишүүд гадаа гарсан бэ гэдэг нь сонин байна?
-Биднийг шинэ МАНАН гарч ирлээ гэж харж байх шиг байна. Ж.Батзандан бид хоёр нам бус. Тэгэхээр МАНАН гэж байхгүй. Хэзээ ч МАНАН үүсэхгүй гэдгийг гол шалтгаан нь хэдийгээр нэг хүн огцрох гэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч нэг хүн огцорсноороо бүхэл бүтэн тогтолцоо нурж байгаа юм. Монголын ард түмний өмч хөрөнгийг, эрх мэдлийг хулгайлсан, Төрийн ордныг хувийн ордон болгосон.
Монголын стратегийн ордуудыг ард түмэн өмчилж авах тухай хуулийг хэлэлцэхгүй өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орд нь үгүй хийгдээд дууссан. Дараагийн ордууд болох Эрдэнэт, Тавантолгой хаашаа явлаа. Энэ хуулийг батлах нөхцөлийг бид бүрдүүлнэ. М.Энхболдыг огцруулсан цагт ард түмнийг хохироож, залуучууд нь дүрвэж байгаа асуудал, ард түмний ядуурал, гуйланчлал, бухимдал, гутрал, бөглөрөл, түгжрэл гээд бүх асуудлууд нэг мөсөн тайлагдана. Төрийн гацаа арилна.
-Оюутолгойн асуудлыг хэлэлцэхэд Та эсрэг санал өгөөгүй байдаг. Тэгээд өнөөдөр шударга бусын тухай ярих нь хэр зохимжтой вэ?
-Би өгсөн шдээ. Оюутолгой дээр бид нар ярьж байж ард түмэн 34 хувиа авсан. Гэтэл тэрнийг хэрэгжүүлэхгүй, Дубайн гэрээ, МАНАН-гийн хуйвалдаанууд өнөөдөр ард түмнийг Оюутолгойгоос ашгийг нь хүртүүлэхгүй байгаа юм. Энэ бүгдийг бид өөрчилнө.
-Та жагсаал тэмцэлд нэгдэж гудамжинд гараад байдаггүй хүн. Энэ удаад юу таныг гудамж руу хөтлөв. Магадгүй таныг Ерөнхийлөгчийн хүн болсонтой холбоотой гэж үзэх хүн ч байгаа. Тийм учраас Таныг жагсаалд нэгдлээ гэж ойлгож болох уу?
-Энэ бол эцсийн шат. Би 1990 онд хамгийн анхны, Монголын хамгийн том жагсаалыг хийж байлаа шүү дээ. Өнөөдөр бол нөхцөл нь бүрдэж байна. Тэр үед бид улс төрийн эрх чөлөөний төлөө жагсаж байсан бол өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө, Монголын ард түмэн өмч хөрөнгө, баялгийнхаа төлөө жагсаж байна. Үүнд би нэгдэхээс өөр арга байхгүй.
-Хэрэв ямар нэгэн байдлаар үймээн дэгдвэл хэн хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
-Бид хуулийн байгууллагынхантай уулзаж маш сайн анхааруулсан. Өчигдөр уулзсан. Бүх арга хэмжээг авна гэсэн.
Харин “Үймээн гарвал Та хариуцлага хүлээх үү?” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Л.Болд хариулахыг хүсэлгүй цааш явж одлоо.
Я.ХУЛАН
http://updown.mn/67948.html
Иргэн · 2018/12/30
Л.Болд чинь нөгөө 40-ийн чинь л нэгшдээ?! Хөөрхий дайны хажуугаар нэг хусамч болсон долоочих гээд л зүтгэж байгаашдээ?!
Зочин · 2018/12/28
ЛУ.БОЛД НАМААСАА ХӨӨГДЧИХӨӨД АРД ТҮМНИЙГ ХУВЬСГАЛД УРИАЛАН ДУУДАХАА БОЛИЖ ҮЗ ОРОХ ОРОНГҮЙ БОЛЖ АРД ТҮМНЭЭСЭЭ АВРАЛ ХАЙЖ ДЭМИЙРЭХЭЭ БОЛИ. АРД ТҮМЭН ЧАМАЙГ ТӨРИЙН БҮХ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ХҮРГЭСЭН ЧИ ХАРИН ХИЙЖ ЧАДААГҮЙ ИТГЭЛИЙГ АЛДАЖ ГУДАМЖИДАА ГАРЛАА БАЯРТАЙ.Л. БОЛДОО
Халх · 2018/12/28
Энэ Хүрэлсүх, Нямдорж хоёр монголоор тоглож байна. Нямдорж нь хэдэн хөөхүү залуусыг турхирч төрийн эсрэг босгож өөрөө УИХ ын дарга болох гээд улайрч байгаа. Харин Хүрэлсүх нь боловсрол мэдлэг муу болохоор Нямка ахынхаа үгийг дагаж эцэст нь аль ч үгүй болж мэднэ. ЖДҮ чдээ яахаа мэдэхгүй мулгуутаж байгаа
Энэ Лу.Болд ч · 2018/12/28
Энэ лу.Болд бол золиг шиг хүн шүү дээ. Харин энэ удаа зөв талд гарчихаж. Сонин юм аа.
Зочин · 2018/12/28
Болд шуналтай хүн 20-р тогтоолыг ашиглаж банкин дахь мѳнгѳѳ аривжуулж хѳлжсѳн этгээд одоо их мѳнгѳний үнэр авчихаад цохиж яваа биз шинэ манан аль хэдийн үүсчихээд байна. Хүрэлсүх тѳсвийн мѳнгѳѳр хэдэн зуун сая тербумаар гишүүдийг авилгадаж ѳѳрийгѳѳ хамгаалуулж кнопдуулаад байгаа биз дээ бас л алдарт 60 тербумын B хувилбар.
zochin · 2018/12/28
boldoo hurtsaas chi yundaa aidag ym chi shudarga hun bish. chi bogd banknii asuudlaar ingej ulairch bgaag ard tumen medne
Иргэн · 2018/12/28
Болд гишүүнийг дэмжиж байна. Энэ тогтоцоог нураах хэрэгтэй
Сондор · 2018/12/28
Дэмжиж үр дүнг н харна
Зочин · 2018/12/28
шалтгаан нь богд банк