Монгол банкны удирдлагууд Долларын өсөлтийг харсаар суух уу
2019/01/04
Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тогтмол өссөөр ирсэн ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2662 төгрөг хүрээд байна.
Анх өсч байхад ам.долларын ханш 2500 төгрөг “даваад” явчихлаа хэмээн дуу алдаж байсан ч одоо 2660 төгрөг даваад байхад тоож байгаа газар алга.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа хүлээж авахад ам.долларын ханш 2043 төгрөг байсан. Засгийн газар бондоо төлсөн нь буруу юу. Мэдээж зөв, товчхондоо баатарлаг үйл явдал. Харин энэ “гавьяа” нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж эхлэх нь энэ үү.
Монголбанкны дэд ерөнхийлөгч хэлэхдээ “Ханш огцом савлаад хүндрэл учруулахаар байдалд ороогүй учраас бодлогын огцом өөрчлөлт гарахгүй байх” гэж байсан. Төв банк балансын алдагдлаар тайлбарлах гээд байх шиг. Тэр тусмаа таамаглаж байсанчлан Засгийн газрын зээлийн хүүгийн төлөлтүүдийг хийсэнтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь хэнд хамаатай юм бэ. Дэлхийн бараг бүх төв банк балансын алдагдалтай л байдаг юм билээ. Цаашдаа ч хүү төлнө. Тэр үед яах вэ. Ам.долларын ханш хэд хүрэх бол.
Харин одоо бол долларын өсөлтөд анхаарч байгаа эрхэм алга, харин төр Засгийн хэрүүл, албан тушаалын тэмцэлдээ л довтолсоор.
Үнэн хэрэгтэй ам.доллар болоод шатахууны үнэ л эгэл жирийн иргэдийн амьдралд гол хүчин нөлөө үзүүлэгч зүйлс. Гэтэл төр Засгийн удирдлагууд энэ бол хамаагүй сандал суудлын зууралдаан л чухал байх шиг.
Долларын тогтмол өсөлттэй байгаа энэ цаг үеп Монголбанкны Ерөнхийлөгчийн байр суурь сонин байна. Түүнд тавих асуултууд урган гарах боллоо. Тухайлбал, “Хэрэв ам.долларын ханш 2600 төгрөгөөс давсан нь огцом савлагаа биш бол яагаад тогтворжуулахгүй байгаа юм бэ. Хэзээ тогтворжуулах вэ”? Энэ нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.
“Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдгээс гадна Төв банкны тухай хуулийн дөрөвдүгээрт заасан байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ тус хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн байна. Үүнийг “намар нь зах зээлд ихээр орж ирж байгаа валютыг худалдаж аваад, хавар нь валют хомсдох үеэр зах зээлд нийлүүлээд байх”-ыг хэлээд байна гэж ойлгодог. Төгрөгөөр, ам.доллараар зохицуулж төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг удирдах бүх эрх мэдэл Монголбанкинд бий.
Гэтэл Н.Баяртсайхан ажлаа аваад удаагүй байхдаа нэг жил зургаан сар орчим “хөдлөөгүй” тогтвортой байсан валютын ханшийг 500 төгрөгөөр “хөдөлгөсөн”. Үүний төлөө 2016 оны 10,11, 12 дугаар сард хийсэн интервенцийн 560 сая ам.доллар болсон. Валютын нөөцийг 1.3 тэрбум ам.доллар байхад хүлээж аваад 600 орчим саяыг нь гуравхан сарын дотор “гүвчихээд” ОУВС-гийн хөтөлбөрт ороход хүрсэн гээд бод доо.
Монголбанкны ерөнхийлөгчийг томилсны маргааш буюу долдугаар сарын 22-нд 2048 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2660 төгрөг давав.
Монгол банкны удирдлага нь эсвэл төр Засгийн тогтворгүй байдлын үеэр ажлаа хийж чадахгүй байна уу. Өмнө нь мэдэгдэхдээ бараг л түр зуурын ханшийн савалгаа гээд байсан ч 2660 давсан энэ үнэ хэзээ буурах вэ”? Хэрэв буурахгүй бол та юу хийх гэж байна.
asdfasf · 2019/01/06
orkoo dollargui bol chi yugaraa tulsh avch priuse unah ve
Зочин · 2019/01/04
юу ч хийдгүй Засгийн Газартай юм чинь Монгол Банк интервенц хийж валиутын нөөцөө багасгахаас өөр юу хийхэвдээ юманд чинь уялдаа холбоо гэж байна
Зочин · 2019/01/04
Пизда даллар монголд хэнд хэрэгтэй юм
ЗОЧИН · 2019/01/04
к