Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. Эр бяр, эрч  хүч, уран мэхийн гайхамш­гийг үзүүлэн шинэ оны анхны башё болох Хацү башёд түрүүлж Японы эзэн хааны цомыг 28 дахь удаагаа хүртсэн юм.

Тэрбээр энэ удаа Японы тоёота брэндийг Монголд оруулж ирэх уулзалтын ажлаар иржээ. Сүүлийн үед түүний талаар иргэншилээ сольж Япон улсын иргэн болно гэсэн мэдээлэл цацагдах болсон.

Энэ талаар түүнээс тодруулахад М.Даваажаргал "Иргэншил солино гэсэн яриа байхгүй.  Би өөрөө их азтай хүн хоёр улсын хооронд ирж боловсорно гэдэг их сайхан. Сумогаас бол үхэн үхтлээ салж чадахгүй" гэж хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана