Өнгөрсөн УИХ-ын нэгдсэн чуулганы  үеэр хэд хэдэн гишүүд тоглоом тоглоод л, ирцээ бүртгүүлсэн болоод л сууж байсан нь сэтгүүлчдийн хараанд өртсөн.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тоглоом тоглон, санал асуулгад анхаарал хандуулсан зүйлгүй дуртай кнопоо дарж байгаа нь гэрэл зургийн хальснаа буун олонд хүрч байсан түүхтэй.

Саяхан тэрбээр  "Нэр хугарахаар яс хугар" нэвтрүүлэгт оролцож өөрийнх нь тухай бичсэн сөрөг мэдээллүүдэд тайлбар хийсэн юм. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулган дээр Саndy Crash тоглосон шалтгаанаа "Би тоглосон нь үнэн. Тэр өдөр хэлэлцэж байгаа асуудлууд надад үнэхээр таалагдаагүй. Надад үг хэлэх боломж олгохгүй байсан. Гишүүд чуулган дээрээ ганцхан тэр асуудалд анхаарлаа хандуулдаг уу гэвэл худлаа. Хэлэлцэж байгаа асуудал нь таалагдахгүй бол фэйсбүүк, твиттерээ шалгаад сууж байдаг. Тэр үед надад амь өгөөч гэсэн хүсэлт ирсэн байсан. Би амь өгөөд л. Ингээд л сууж байсан" хэмээлээ.

Уг нь түүнийг тоглож байх үеэр төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлогыг хэлэлцэн санал асуулга явуулж байсан юм.

Д.Ана