"Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан, өдгөө монголын кино урлагт өөрийн орон зайг хэдийн  бий болгосон жүжигчин бол О.Долгор. Жүжигчин бүсгүй 10 жилийн сургуулиа Эрдэнэт хотод төгссөн бөгөөд 2006 онд КУДС-ийг  жүжигчин мэргэжилээр  төгссөн.  

Тэрбээр “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд тоглосон. Түүний анхны уран бүтээл нь "Үл таних эмэгтэй" уран сайхны кино. Тухайн үед найруулагч Наранбаатар проб зарлаж гол дүрийн эмэгтэй жүжигчнээ сонгож байсан гэдэг. Пробд тэнцэж гол дүрийн эмэгтэйд тоглож байсан удаатай.

Тэр үед зохиолоо уншаад халшрах эргэлзэх мэдрэмж төрснөө жүжигчин бүсгүй нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэхдээ дүрээ сайн гаргана гэсэн зорилт тавиад хичээж тоглосныхоо үр дүнд энэ л дүрээрээ олны танил болж чадсан юм.

Харин "Үл таних эмэгтэй" кинонд тоглосноос хойш түүнийг эротик кинонд тоглох санал ихээр ирэх болсон гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа салахаа больсон. Тэгвэл жүжигчин О.Долгор энэхүү асуултад хариулт өглөө. Тэрбээр "Монголд эротик жанрын кино хийх цаг нь болоогүй. Тэр ч утгаараа надад эротик кинонд тоглох нэг ч санал ирж байгаагүй. Яагаад намайг эротик киноны саналд дарагджээ гэдгийг уншаад би гайхдаг" юм байна.

 

Д.Ана