Цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг аль хэдийнээ бий болгож, үзэл бодлоо шууд хэлчихдэг нэгэн эрхэм бол "Танхай эмээ". Танхай эмээ гэх нэрийг сонсоогүй хүн бараг байхгүй биз ээ. Харин түүнийг царайг бол нэг ч хүн хараагүй. Тэгвэл тэрхүү нууц ноёнтон "Никитон" хамтлагийн "Үүлэн үст"-ийн клипэнд тоглосон гэнэ шүү. 

Танхай эмээ улс төрчдийг болоод бүхий л давхаргын болж  бүтэхгүй байгаа бүхнийг элэглэн шүүмжилчихдэг нэгэн.  Олны өмнө нэг ч удаа өөрийг Танхай эмээ гэж зарлаж байгаагүй түүнийг урлагийн хүн хэмээн шуугиж байна. Урлагийн хүн гэдгийг зарим жиргээчид мэдэх бөгөөд мэдээллийг нь ихэд нууцалдаг бололтой.  Танхай эмээг эмэгтэй хүн гэж бодоод улстөрчдөөс  болзоонд урьсан тохиолдол хүртэл гарч байсан удаатай. Харин нэрээ болоод өөрийн жинхэнэ нүүр царайгаа ихэд нууцалдаг "Танхай эмээ" ямар ч байсан эмэгтэй хүн биш гэдэг нь тодорхой боллоо.  Тиймээс "Танхай эмээ" гэж хэн бэ гэдгийг "Үүлэн үст"-ийн клипнээс олж харах  л үлдлээ.

Д.Ана