Монгол Улсын засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шудрага өрсөлдөөн хэрэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласантай холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв “АЮУЛГҮЙ УХААЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр:
- Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
- Эмийн зөв зохистой хэрэглээ
- Эрүүл мэндийн даатгал иргэдийн ойлголт
- Бохир гарын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 4 үндсэн чиглэлээр иргэдэд зөвлөмж зөвлөгөө өглөө.