Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон
2024/04/26
Галт тэрэг, шатахууны машинтай мөргөлдсөн осол гараад буй.
Уг ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны орчимд 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд галт тэрэг, шатахууны машин мөргөлдсөн осол гарсан.
Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.
Тээврийн Цагдаагийн Албаны төмөр зам дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Осол гарах үед автомашин шатахуун ачаагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэсэн мэдээллийг өглөө.
Жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулж, зогсдог байна
Зочин · 2024/04/27
iim orkuudiin erhiig ni hasaad yvuulahgui bh hergtei
Зочин · 2024/04/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/26
тэнэгүүд машин бариад бүр гай болох нь дээ ямар ч юм вэ сэтэгц шалгаж хөдөлгөөнд оруулмаар юм уу яамаар ч юм вэ дээ