Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн боловч санхүүжилт нь зогссон, барилга угсралтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй, 3 ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа нийт 254,473.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 12 Төсвийн ерөнхийлөн захирагчийн 56 барилга, байгууламжид 2008-2017 онд нийт 171,550.2 сая төгрөгийн санхүүжилт буюу төсөвт өртгийн 67.2 хувийг олгосон байна. Дээрх барилга, байгууламжийг захиалагч буюу Төсвийн ерөнхийлөн захирагчдаар ангилж үзвэл нийт төсөл, арга хэмжээний 80.3 хувийг БХБС, БСШУСС, ЭХС-ын төсөл, арга хэмжээ эзэлж байнаЭдгээрээс  Барилга, хот байгуулалтын сайдын багцын дуусаагүй, орхигдсон барилгуудыг хүргэж байна. 

Барилга, хот байгуулалтын сайдын багцад 2012-2015 онд хэрэгжиж эхэлсэн боловч дуусаагүй, орхигдсон нийт 62,796.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 47,495.0 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон нийт 16 төсөл, арга хэмжээ аудитад хамрагджээ. 

Аудитын явцад салбарын хэмжээнд дуусаагүй, орхигдсон төсөл, арга хэмжээний шалтгааныг тодруулахад захиалагчийн үйл ажиллагаатай холбоотой 5, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 10 шалтгаан илэрлээ.
Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалтыг зөрчиж зураг, төсөлд магадлал хийгдээгүй 14 ТАХ-г хэрэгжүүлж эхэлсэн, барилгын зураг, төсөвт магадлал хийгдэж өртөг нэмэгдсэнээс нэмэлт санхүүжилтийн асуудал үүссэн, зарим ажлын өртгийг төсөвт бүрэн тусгаагүй, ажлын тоо хэмжээг бодитоор тооцоогүй, инженер геологийн судалгааг дутуу хийлгэсэн зэргээс барилга, угсралтын ажлыг гүйцэтгэхэд хугацаа алдаж,
хэрэгжилт удааширсан байна. Тухайлбал,
Баталгаажсан зураг, төсөлгүйгээр Төсвийн тухай хуульд хэрэгжилтийг батлуулсан:

  • Сумын төвийн шинэчлэлийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн ЗамынҮүд, Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Биндэр, Хөвсгөл аймгийн Мөрөн, ГовьАлтай аймгийн Дэлгэр сумдад хэрэгжүүлэх 7 төсөл;
  • Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхэлсэн инженерийн дэд бүтцийн 6 ажил;
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын үйлчилгээний төвийн барилга /Сэлэнгэ, Ерөө сум/-ын ажлыг

БХБЯ хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө /тухайн үед ТНБД-аар Р.Эрдэнэбүрэн ажиллаж байсан /Төсвийн тухай хуулийн 29.47 дэх заалтыг зөрчиж, зураг төсөвгүйгээр Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 250.0 сая төгрөгөөр батлуулсан. Гэтэл 2014 оны магадлалын ерөнхий дүгнэлтээр уг барилгын нийт төсөвт өртөг 721.6 сая төгрөгөөр хянагдаж
нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон байна. Захиалагч барилгын ажил эхлээгүй, ажлын гүйцэтгэл гараагүй байхад санхүүжилт олгож эхэлсний дээр хийсэн ажлын гүйцэтгэл 30.0 хувьтай гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн боловч захиалагч 75.0 хувийн санхүүжилтийг гүйцэтгэгчид олгосон байна.
Газрын маргааныг шийдвэрлээгүй, ажлын тоо хэмжээг бодитоор тооцолгүйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн:

  •  “Бохир усны Туул-1 коллекторын шугам угсралтын ажил /УБ, БЗД, СХД/”,”Гэр хорооллын бохир усны 2.4 км шугам /Сэлэнгэ аймаг, Сайхан сум/” төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө хөрс, усны инженер геологийн судалгааг дутуу хийсэн, барилга угсралтын ажлын трассын дагуу зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй барилга, байгууламжууд баригдсанаас шалтгаалан трассыг өөрчилж ажил гүйцэтгэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн шалтгаанаар ажил зогссон, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр ажлын гүйцэтгэл 65.0 хувьтай байна. 
  • УБ хотын БЗД-ийн 14 дүгээр хорооллын бохир, цэвэр усны шугам8-ын зураг төсөв, барилга угсралтын ажил, 14 дүгээр хорооллын ус дулаан дамжуулах төв шугам9 -ын зураг төсөв, барилга угсралтын ажил төслийг БХБЯ хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө ажлын тоо, хэмжээ болон газар, техникийн нөхцөлийн талаарх тооцоо судалгааг хангалтгүй хийснээс батлагдсан зураг, төсөв, гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарч хэрэгжилт удааширсан байна.

Захиалагч буюу БХБЯ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1010 -т “Зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.1611 -д заасан журмаар бүхэлд нь тендер зарлаж болно” гэж заасныг үндэслэн “Сумын төвийн шинэчлэлт” төслийн батлагдсан зураг, төсөвгүй 7 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг “Түлхүүр гардуулах” нөхцөлтэйгөөр зохион байгуулсан боловч гүйцэтгэгч байгууллага гэрээний үүргээ хэрэгжүүлээгүйгээс ихэнх төслүүд дутуу орхигдсон байна. Үүнд 2013 оноос эхлэн хэрэгжсэн Сумын төсвийн шинэчлэлт төслийн хүрээнд хэрэгжсэн 5 төсөлд “Монгол Дайвин” ХХК БХБЯ-тай “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгөөр нийт 25,000.0 сая төгрөгийн гэрээ байгуулж, 2018 оны 9 дүгээр сарын байдлаар нийт санхүүжилтийн 86.4 хувь буюу 21,599.2 сая төгрөгийн санхүүжилт авсан нь барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлээс 4,500.0 сая төгрөгөөр илүү байна.

Мөн барилга угсралтын ажлын явцад барилгын норм ба дүрэм, стандартыг баримтлаагүйгээс ажлын гүйцэтгэл чанаргүй, зарим төслийг зураг төсөвгүй гүйцэтгэснээс захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй болж дараах алдаа зөрчил гарсан байна. Үүнд:

  •  Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц /УБ, СХД, Хилчин хороолол/-ийн барилга, угсралтын ажлын зураг, төсвийн нэгдсэн дүгнэлт гараагүй, цэвэр усны шугамын ажлыг зураг, төсвийн дагуу гүйцэтгээгүй /хяналтыг Барилгын хөгжлийн төв тавьсан бөгөөд даргаар Б.Баярсайхан, Захиалагчийн хэлтсийн даргаа Б.Гантулга, хяналтын инженерээр Л.Мөнхнаран ажиллаж байсан/ байна. Цэвэр усны шугамын угсралтын ажлыг одоогийн байдлаар үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, зураг төсөвт өөрчлөлт оруулж эцэслэн баталгаажсаны дараа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой байна. ҮАГ-аас 2015 онд хийсэн гүйцэтгэлийн аудитаар гүйцэтгэгч ажлыг чанаргүй хийж, илүү санхүүжилт авсан, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул “Монгол Дайвин” ХХК-тай хариуцлага тооцож, 500.0 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөх төлбөрийн акт тогтоосон боловч төлбөрийг барагдуулаагүй тул “Монгол Дайвин” ХХК-тай холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
  • Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хөвсгөл, Мөрөн/ -ний ажилд тусгагдсан 800 айлын цэвэр усан хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын гэрээний хугацаа дууссан, зураг төсвийн өөрчлөлтөд магадлал хийлгээгүй, барилга угсралтын ажлыг зураг төсөв, стандарт, технологийн шаардлагын дагуу гүйцэтгээгүйгээс /хяналтыг Барилгын хөгжлийн төв тавьсан бөгөөд даргаар Б.Баярсайхан, Захиалагчийн хэлтсийн даргаа Б.Гантулга нар ажиллаж байсан/ эвдрэл гэмтэл их гарсан, захиалагчийн хяналтаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй байна.
  • Сумын төвийн шинэчлэл төсөл /Сүхбаатар, Эрдэнэцагаан/ -ийн гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээний угсралтын ажлыг зураггүйгээр гүйцэтгэж, технологийн шийдлийг оновчтой шийдээгүйгээс зураг төсөлд өөрчлөлт орж, үр ашиггүй, технологийн алдаатай угсралтууд их хийгдсэн, ажил хийгдсэний дараа зураг нь зурагдсан бөгөөд хяналтын инженер зургийн дагуу хяналт тавих бололцоогүй байсан, 2014 онд барилга угсралтын гүйцэтгэлээс 1,500.0 сая төгрөгийн илүү санхүүжилт олгосон. Сүхбаатар аймгийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд Засаг даргаар Н.Батсуурь, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Батсуурь, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуяа. ГХБХБГ-ын дарга Ч.Ганзориг нар хяналтыг хэрэгжүүлсэн.
  • Сумын төвийн шинэчлэлт төсөл /Дорнод, Баян-Уул/- Дулаан дамжуулах төвийн барилга зураг төсөлгүй баригдсан, 2.0 км хатуу хучилттай авто замын ажлын зургийг ажлаа дуусгасны дараа экспертээр оруулж, магадлал хийлгэсэн, гадна дулаан хангамжийн болон цэвэр, бохир усны худгийн угсралтыг технологийн дагуу гүйцэтгээгүй, 2014 онд барилга угсралтын гүйцэтгэлээс 1,000.0 сая төгрөгийн илүү санхүүжилт олгосон. Дорнод аймгийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед Засаг даргаар Ц.Жанлав ажиллаж байсан.
  • Сумын төвийн шинэчлэл төсөл /Хэнтий, Биндэр сум/- Дулаан дамжуулах төвийн барилга зураг төсөлгүй баригдсан, 2.0 км хатуу хучилттай авто замын ажлын зурагт өөрчлөлт их орсон, ажлаа дуусгасны дараа экспертээр оруулсан, гадна дулаан хангамжийн болон цэвэр, бохир усны худгийн угсралтыг технологийн дагуу гүйцэтгээгүй, захиалагчийн хяналтаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд биелүүлээгүй, 2014 онд барилга угсралтын гүйцэтгэлээс 1,000.0 сая төгрөгийн илүү санхүүжилт олгосон байна. Хэнтий аймгийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд хяналтыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, СТСХ-ийн дарга С.Нямдаваа, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, хяналтын инженер М.Хишигбаяр, БХТ-ийн дарга Ц.Амарсанаа, захиалагчийн хэлтсийн дарга Э.Мөнхсүх, хяналтын ахлах инженер С.Сүхтуяа, хяналтын инженер Д.Тулга нар хэрэгжүүлсэн.
  • Мандал Голомт” ХХК-ийн гүйцэтгэж буй 5,000.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Сумын төвийн шинэчлэл төсөл /Говь-Алтай, Дэлгэр сум/” гэрээний хугацаа дууссан, дулааны шугамыг зураггүй гүйцэтгэсэн, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, магадлал хийлгээгүй, усан хангамж, цэвэрлэх байгууламжийн зурагт өөрчлөлт орсон, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, захиалагчийн хяналтаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 49.0 хувьтай байхад санхүүжилтийг 70 хувиар буюу 1,047.8 сая төгрөгөөр олгосон байна. Захиалагчаас ажлын гүйцэтгэл авсан санхүүжилтийн хэмжээнд хүрсэн үед гэрээг сунгахаар нэмэлт гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Говь-Алтай аймгийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед Засаг даргаар О.Амгаланбаатар ажиллаж байсан.
  • “Фронт гейт” ХХК-ийн “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх 700 суудалтай соёл, спортын цогцолбор”-ын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 47.0 хувьтай байгаа ба “Фронт гейт” ХХК нь анх тендерт ажлын тоо, хэмжээг бүрэн тусгаагүй алдаатай төсөв ирүүлсэн байтал гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна. Гүйцэтгэгч барилгын ажлын норм, дүрэм, стандартыг мөрдөж ажиллаагүйгээс 1 дүгээр давхрын цутгамал төмөр бетон багана, дам нуруу цутгах явцад хөлдөлт үүсэж, буулгалт хийжээ. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр 7 зөрчил илэрч барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. “Фронт гейт” ХХК нь банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн, барилга угсралтын ажлын үе шатны ажлын актууд үйлдээгүй, зохиогчийн хяналтын гэрээ хийгдээгүйгээс зохиогч үе шатны ажилд хяналт тавиагүй, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн Барилгын хөгжлийн төвөөс хяналт хийж, тодорхой шаардлагуудыг тавьж байсан боловч гүйцэтгэгч биелүүлээгүй тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын төвийн барилга” төсөл, арга хэмжээтэй холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж ҮАГ-аас үзсэн юм.

“Назу проперти” ХХК, “Дорнын талст” ХХК, “Ховдын тулга” ХХК-ийн түншлэлээр 2 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Капитал банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар нийт санхүүжилтийн 30.0 хувь буюу 496.5 сая төгрөгийн санхүүжилт авсан боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Үүнд:

  •  УБ, СХД-ийн 10 дугаар хороонд хийж буй Ф65/200 мм-ийн голчтой 924 метр шугамын зураг төсөл, барилга угсралтын ажилд 2015 онд 754.0 сая төгрөгийн гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сард гэрээт ажлыг хүлээлгэн өгөхөөр заасан боловч төслийн ажил эхлээгүй байна.
  • УБ, СХД-ийн 10 дугаар хороонд хийж буй Ф32/150 мм-ийн 871 метр шугам, ариутгах татуургын Ф300 мм-ийн голчтой 1246 метр шугам угсралтын ажилд 2015 онд 858.0 сая төгрөгийн гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сард гэрээт ажлыг хүлээлгэн өгөхөөр заасан боловч ажлын гүйцэтгэл 20.0 хувьтай байна.  1.13 Дээрх 2 ажлын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2017 оны 7 дугаар сарын 03-нд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг Капитал банкнаас гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 22-нд уг төлбөрийг Капитал банкнаас гаргуулж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт олгох тогтоол гаргасан боловч хэрэгжээгүй байна.

Барилга угсралтын ажлын үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой дараах төслүүдийн гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүйгээс улсын төсөвт 1-2 жилийн хугацаанд он дамжин санхүүжилтэд хөрөнгө төлөвлөгдөөгүй байна.Үүнд:

  • Барилгын материалын лаборатори /Өмнөговь, Даланзадгад/ -ийн барилга угсралтын ажилд 2015, 2016, 2018 он;
  • Сумын төвийн шинэчлэл төсөл /Сүхбаатар, Эрдэнэцагаан/ - 2015 он;
  • Сумын төвийн шинэчлэлт төсөл /Дорнод, Баян-Уул/- 2015, 2016 он;
  • Сумын төвийн шинэчлэл төсөл /Хэнтий, Биндэр сум/- 2015, 2016 он;
  • Сумын төвийн шинэчлэл төсөл /Говь-Алтай, Дэлгэр сум/ - 2015, 2017 онуудын улсын төсөвт төсөл, арга хэмжээний санхүүжилтэд тус тус хөрөнгө батлагдаагүй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжсэн 4,056.0 сая төгрөгийн гэрээний үнэ бүхий “100 ортой эмнэлгийн барилга”-ын ажлыг гүйцэтгэгч “Арвис интернэшнл” ХХК нь 3,423.1 сая төгрөг буюу 84.4 хувийн санхүүжилт авч, барилга угсралтын ажлын 81.0 хувийг гүйцэтгэхдээ зарим хийц, бүтээцийг барилгын норм, дүрэм, зургийн дагуу гүйцэтгээгүй, үе шатны хяналтаар өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр барилгын цутгамал хучилтыг төмөр бетон болгон өөрчилснөөс захиалагч, гүйцэтгэгчийн хооронд маргаан гарч, захиалагч тал болох Дорноговь аймгийн Засаг дарга Иргэний хэргийн шүүхэд 2015 онд нэхэмжлэл гаргасан боловч шийдвэрлэгдээгүй байна. 

Өмнөх 

Танилц: Төсвөөс санхүүжилт авсан ч дуусаагүй орхигдсон барилга, байгууламжууд

Танилц: Төсвөөс санхүүжилт авсан ч БСШУС-ын сайдын багцын дуусаагүй, орхигдсон барилгууд