“Яг түүн шиг шоуны шилдгийн шилдэг оролцогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрөгч Ням гарагт тус шоуны найм дахь дугаар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэхүү дугаарын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорсон нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ. 

Учир нь тус шоуны шүүлт шударга бус болж байна хэмээн зарим үзэгч гомдол гаргаж эхэлсэн бөгөөд жүжигчин Н.Онон хамтран зүтгэгч Т.Бархүүгээ өмөөрөн “Бүгд заавал ээлжилж түрүүлэх ёстой юм бол шүүгч нарын хэрэг байсан юм уу ер нь!!! Шүүлт болгон дээр худлаа магтацгаагаад л. Хүн болгонд тал засаж, хүн болгоныг нэг нэг түрүүлүүлэх гэж хор найруулаад, тэр нь шоуг нь үзэгчгүй болгож. Чадалтай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй арчаагүй монгол зан. Шударга хэлэхэд гол хор найруулагч, хүн болгоны сайн ах байхыг хүсэгч нь манай Ганхүү л юм даа' хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлжээ.