Намайг битгий доромжилж хараагаарай. Жирэмсэн сарын дараа төрнө дээрээс нь сэтгэл санаа хүнд бгаа тул ойлгоорой. Та нараасаа зөвлөгөө авах гэсэн юм аа.

Нөхөр маань нэг тийшээ томилолтоор яваад ирэхдээ өөр хүнтэй болсон байсан. Ирээд тэр хүүхэнтэйгээ харьцахаа больсон л доо гэхдээ би их гомдсон. Учир нь надад маш их хайртай чамаас өөр эмэгтэй надад харагддгүй. Би хүнийг хуурдаг тийм өчүүхэн эр биш гээд хэлдэг байсан. Тэгсэн хэр нь хуурчихлаа. Нөхөртөө би маш их хайртай байсан харах болгонд хайр хүрээд эрхлүүлмээр санагддаг байсан. Харин одоо өөдөөс нь харахаар өөрийн эрхгүй нулимс урсаад л урсаад л байх юм. Нөхөртөө гомдсон гомдлоо яавал бүр арилгах вэ.

Гомдоод байхаар би дотроо шаналаад байх юм. Нөхөр маань өмнө нь тийм үйлдэл гаргаж байгаагүй. Энийгээ залуу насны алдаа хайраа би энэ муухай дурсамжийг мартуулж чадна, чамаасаа салж чадахгүй гээд л байгаа. Би өөрөө тэр тухай бодохгүй байя гэж хичээгээд чадахгүй юм. Бүр сүүлдээ зүгээр байж байгаад амьдрал утгагүй санагдаад үе үе сөхөөд ярьчихаад байх юм.

Ингээд байхаар нөхөрт маань ч хэцүү байгаа байх. Жирэмсэн эхнэрээ хуурсан хүн дахиад хуурах болов уу. Уучлалт бол хангалттай гуйж байгаа бас тэр тухай сөхөхөөр таг чимээгүй болчихдог, яагаад дуугарахгүй байган гэхээр би юу хэлэхэв дээ гэдэг. Хадмууд, ээж, аав, найз нөхөд гээд хэнд ч хэлээгүй хүнтэй ярилцахгүй болохоор бөглөрчих гээд хэцүү юм аа.

Хэнд хандаж хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй энд бичлээ. Уучлаарай.