Замын хөдөлгөөнийг А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хойшлуулсан байна. Тодруулбал, Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын маргаашнаас эхлэн тулд гурван бүсчлэлд хуваах гэж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл маргаашнаас хэрэгжиж эхлэх байсан ажлыг хойшлуулжээ.

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хэт ачаалалтай нөхцөл байдал үүссэн. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол хотын хүн ам ихээр төвлөрсөн газруудад тэг зогсолтод орох нөхцөл байдал үүсээд байгаа. Замын хөдөлгөөний хэт их ачаааллыг бууруулахад маш олон арга туршсан. Одоогийн байдлаар бүсчлэлд оруулснаар автомашины хэт их ачааллыг багасгах боломжтой гэж харж байна" гэж байсан юм.

Гэвч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа тухай иргэдийн дунд санал асуулга явуулахад 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон байна.