Алаг мориороо сошиал орчинд од болсон буурай маань мeханик амжиргаагаар хөл залгуулж явна. Хэсэг яриа өдөж зогслоо.

Моринд эрэмгий шигээ машин сайн жолооддог 84 настай Д.Бямбаням гуай хотоос холгүй зусч үхэр сүргээ хариулан амьдардаг аж. 

Нас өндөр болоод морь унах багасаж л байна гэхдээ нэг хул морь би тэрийгээ унаад давхина аа. Ойрд унаагүй тэгсэн мордохоор бухмаар аядана бас давьхиж явахад хүртэл бухаад байх боллоо. Хөгшин хүн санаандгүй явж байгаад гэнэт бухахад нь уначихвал хэмхрээд өгөх байх гээд хэд хоног унасангүй гэж байна. Амжиргаа цагаан ачаа даахгүй лүд юм аа. Гайгүй портeр байвал авмаар байна ус зөөхөд амар юм билээ гэж байна.

Цэл залуухандаа 30 машин барьдаг байсан сум нэгдэл айраг гэж мэддэггүй байхад айраг хийж морь уядаг байсан хөгшин дөө. Гадна дотны хүмүүс их л сонирхож зураг авхымаа гэж ирээд л инээгээд л хөдөллөө. 

Д.Бямбаням гуай 1936 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төржээ. Ганц өргөмөл ахтай, айлын ганц  охин тэрбээр багаасаа аавыгаа даган мал хариулж, адууны оторт явснаар морь унаж сурчээ.